АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийг С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын хэнд нь олгох вэ?

2021-05-02 1783 0

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлэх эрхтэй буюу УИХ-д суудалтай намуудаас нэр дэвшигчид өнөөдөр тодорч дуусах ёстой. Өнгөрсөн сарын 30-нд энэ хугацаа эхэлсэн ба АН тэр өдөр нам доторх сунгаагаа зарласан.

Гэхдээ АН-ын С.Эрдэнийн болон Ц.Тувааны намууд тус тусдаа сунгаа зарлахад хоёр талд 4, 4 хүн нэр дэвших өрсөлдөөнд оролцохоор бүртгүүлсэн. Ингээд өчигдөр М.Тулгат даргатай С.Эрдэнийн АН-аас С.Эрдэнэ өөрөө нэр дэвших эрх авсан.

Тэгвэл О.Цогтгэрэл даргатай Ц.Тувааны АН-аас Н.Алтанхуяг нэр дэвшихээр болоод байна.

Өнөөдөр тэднийг тус тусын АН нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хурлыг хийнэ. Гэвч нэг намаас нэг л нэр дэвшигчийг СЕХ бүртгэж авах болно. Тэр азтан нь С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын хэн байх нь одоогоор тодорхойгүй байна.

С.Эрдэнэ АН-ын дарга байх үед Н.Алтанхуягийг намаас хассан учраас тэрбээр өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар бие даан нэр дэвшиж Эрдэнэтээс сонгогдсон билээ. Энэ удаа түүнийг намаас хассан тогтоолыг СХД-ийн АН хүчингүй болгож, тэрбээр Ц.Тувааны АН-д орсон.

С.Эрдэнийн хувьд Н.Алтанхуягтай эвлэршгүй зөрчилтэй. С.Эрдэнэ АН-ын дарга байхад нам нь 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдсан учраас хариуцлагаа хүлээж намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг тавьж, тамгаа шилжүүлээд одсон ч Ц.Туваан нь түүнийг явснаас хойш шинэ намын даргыг ч сонгоогүй юм. Үүнээс болж С.Эрдэнэ буцан ирснээр АН хоёр хуваагдсан. Гэхдээ УДШ дэх намуудын бүртгэлд С.Эрдэнийн тал давуутай байх шиг.

Гэхдээ СЕХ С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын хэнийг нь нэр дэвшигчээр бүртгэж авахаас дараа дараагийн улстөрийн нөхцөл байдал тодорхой болно. Үймээн, бужигнаан гарах нь тун ойлгомжтой байгааг улстөр сонирхогчид ярьж байна.

Г.Самбаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10