Тавдугаар сарын есний өдрөөс дархлаажуулалтын цэгүүдийг хумина

2021-05-02 797 0

Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалт үргэлжилсээр байна. Өчигдөр 19:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 82,683 иргэн вакциндаа хамрагджээ. Ингэснээр зорилтот бүлгийн 43 хувь нь вакцины I тун, 20 хувь нь II тунгийн вакцинаа хийлгээд байна.

Нийслэл хотын нэгдүгээр тунгийн дархлаажуулалт Тавдугаар сарын 8-н хүртэл үргэлжилж, 9-өөс дархлаажуулалтын цэгүүдийг хумих тул энэ өдрүүдэд вакциндаа идэвхтэй хамрагдахыг зөвлөлөө.

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын 110 цэг ажиллаж байна.

AstraZeneca, VeroCell вакцинд хамрагдах иргэд харьяа хороо, дүүргийн эрүүл мэндийн байгууллагатай холбогдож хэзээ, хаана вакцинд хамрагдах мэдээллээ мөн авах боломжтой. 

Мөн гадаадын иргэд түр оршин суугаа хаягийн дагуу ойролцоох дархлаажуулалтын цэгт пасспортаа авч очин дархлаажуулалтанд хамрагдах боломжтой юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16

Улаанбурхан өвчний тохиолдол 14.5 мянга болж, 17 хүн нас баржээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, о

2026-04-06

“Дэлхийн аутизмын өдөр”-ойлгож, хайрлаж, хүндэлцгээе!

“4 сарын 02” энэ өдөр бол “Дэлхийн аутизмын өдөр” юм. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс бо

2026-04-02