Э.Долгион Ц.Цэрэнпунцаг гарьдын хүргэн болов уу?

2020-02-16 4957 0

Уран хурц барилдаанаараа үзэгч олноо шуугиулж явсан улсын гарьд­ Ц.Цэрэнпунцаг өдгөө Монголын тэргүүн бизнесменүүдийн нэг болон одтой яваа. “Жем интернейшнл” группийг удирдахын зэрэгцээ спортын салбараа орхилгүй, SPS спортын төрөлжсөн суваг нээн ууган охин Ц.Пүрэвжаргалдаа өгч амжилттай ажиллуулж байгаа билээ. Тэгвэл чадварлаг удирдагч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөөд байгаа Ц.Пүрэвжаргал буюу Пушкигийн талаар нэгэн сонирхолтой мэдээлэл чих дэлсэж эхлэв.
Анх 2016 оны намар Ц.Цэрэнпунцаг гарьдын ууган охин Ц.Пүрэвжаргал Б.Мөнхтөр гэдэг залуутай сүр дуулиантай тансаг хурим хийж байв. Гурван жил хамт амьдарсан Ц.Пүрэвжаргал, Б.Мөнхтөр хоёр дундаасаа хоёр хөөрхөн охинтой. Гэвч Ц.Цэрэнпунцаг гарьдын охин Ц.Пүрэвжаргал зоримог шийдвэр гаргаж, дахиад шинэ амьдрал эхлүүлжээ. Ц.Цэрэнпунцаг гарьдын охин Ц.Пүрэвжаргал SPS телевизийн захирал. Харин шинэхэн нөхөр нь Блүүмберг телевизийн захирал сэтгүүлч Э.Долгион. Э.Долгион өмнө нь гэрлэсэн, эхнэр нь төрөөд удаагүй, балчир хүүтэй аж. Юутай ч Э.Долгион, Ц.Пүрэвжаргал хоёр удахгүй шинэ хүнээ угтан авах юм байна. Ц.Пүрэвжаргал, Э.Долгион нар Зайсанд байрлалтай тэрбум гаруй төгрөгийн үнэтэй 10 өрөө бүхий пентхауст Пүрэвжаргалын хоёр охины хамт амьдарч байна. Гарьдын охин Ц.Пүрэвжаргал Монголын толгой баячуудын өв залгамжлагч дотроос царайлаг хөөрхнөөрөө гайхагдсан бүсгүй. Э.Долгионы тухайд хэвлэлийн салбарт нэр хүндтэй, карьер өндөртэй залуу. Өдгөө 40 нас шүргэж яваа тэрээр эхнэр хоёр хүүхдээ орхиж, өөрөөсөө 10 гаруй насаар дүү бүсгүйг ханиараа сонгож, хоёр охиных нь эцэг болох шийдвэр гаргасан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03