Ц.Нямдорж сайдыг 20 мянган төгрөгөөр торгожээ

2021-04-21 934 0

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж, аюулгүйн бүсээ зүүлгүй, хуурамч дугаартай автомашинаар хөдөлгөөнд оролцсон тухай бичлэг болон мэдээлэл  өнгөрөгч баасан гарагт нийгмийн сүлжээгээр цацагдсан билээ. Түүний унаж явсан Лексус 570 маркийн автомашинд зүүсэн УБҮ 0052 улсын дугаар нь Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний smart.car.mn сайтаас эх сурвалж болгон “Land Cruiser 200” автомашиных болохыг үзүүлсэн.

Гэвч уг мэдээлэл цацагдсанаас хойш гурав хоногийн дараа буюу өчигдөр тус сайтын мэдээллийг өөрчилж, 0052 УБҮ улсын дугаарыг Lexus 570 маркийн машинд олгосон хэмээн мэдээлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн унаж явсан машины дугаарын бүртгэл солигдсон буюу андуурагдсан асуудалд Засгийн газрын авто баазад хариуцлага хүлээлгэж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгаас тус баазад Зөрчлийн тухай хуулийн 500 мянган төгрөгөөр торгосон байна.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7.13-т “Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу тус байгууллагад торгууль ногдуулсан гэв. 

Харин суудлын бүсээ зүйлгүй хөдөлгөөнд оролцсон Ц.Нямдорж сайдыг 20 мянган төгрөгөөр торгожээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02

“Хүүхдийн төлөө ЗА бол заавал хий” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ням гарагт цахимаар хуралджээ. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний зөв

2026-06-02

В.Зеленский Оросын холбоотнуудад ялалтын баярын жагсаалд оролцохгүй байхыг анхааруулжээ

Маргааш аугаа их ялалтын баярын өдөр. Москва хотын төв Улаан талбайд ялалтын баярын сүрт жагсаал бол

2026-05-08