С.Зориг амьд сэрүүн байсан бол өнөөдөр 59 нас хүрэх байлаа

2021-04-20 534 0

Өнөөдөр С.Зориг агсны төрсөн өдөр. Хэрэв тэр амьд сэрүүн байсан бол өнөөдөр 59 нас хүрэх байлаа. Гэвч түүнийг бусдын гарт хэрцгийгээр алагдсанаас хойш 23 жил өнгөрч.

Хэдийгээр С.Зориг бусдын гарт амиа алдаад 23 жил өнгөрсөн ч түүний хэлсэн нэг үг монголчуудын зүрх сэтгэлд хадаатай үлджээ.

Тэр бол “Эрх ашгийн эрэмбэ дараагаа зөв тогтооё оо. Эхлээд улс орны эрх ашиг, дараа нь нам, эвслийн эрх ашиг, хамгийн сүүлд таны, миний хувийн эрх ашиг байх юм шүү” гэдэг үг. 

Боловсролын яамны орлогч сайд н.Санжаасүрэн, Сэрэлт киноны Орос эмчийн дүрээр бидэнд танил болсон, их эмч н.Доржпалам нарын гурван хүүхдийн хамгийн эрх танхи нь С.Зориг байжээ. Мөн чамгүй шартай, уйгагүй, шаргуу нэгэн байсан гэнэ.

Түүний бага насны талаар дүү С.Оюун нь дурсахдаа, “Зориг ах их шартай эрх хүүхэд байсан. Ямар сайндаа л ээжийг /тариа/ тарих гэхэд гартаа том цаг атгачихаад намайг таривал би энэ цагийг чинь эвдэнэ шүү гэж билээ” хэмээсэн юм.

Харин ах С.Баяр нь, “Аав Москвад сурч байхад ээж Орос руу Оюун бид хоёрыг авч явсан юм. Галт тэрэг хөдлөнгүүт намайг шууд цонхоор аваад явсан. Тэр үед Зориг ганцааранг нь орхисонд маш их уурлаж, авч өгсөн хоёр кг 48-ын чихрийг нь төмөр замын тавцангаар нэг шидэж билээ” гэж тэрсхэн өссөн дүүгийнхээ талаарх дурсамжийг сөхөн ярьсан байдаг.

Улаанбаатарын унаган хүү С.Зориг орос хэлний сургалттай 23-р сургуулийг 1970-1980 онд дүүргэж, тэр үеийн ЗХУ-ын шилдэг гэгддэг Москвагийн их сургуульд элссэн байдаг. Арван жилдээ физик, математик зэрэг тооны төрлийн хичээлдээ толгой зохидог байсан тэрээр чөлөөт цагаараа гимнастикаар хичээллэдэг хөдөлмөрч хүү байв.

Багаас шартай С.Зориг сунгалтын дасгалдаа тааруухан байсан тул хичээл дээрээ сууж байхдаа ч гар хөлөө сунгаж, сунгалтын дасгалаа давтдаг байсан тухай ангийн найз нь хуучилсан байдаг.  

Харин оюутан байхдаа хөл бөмбөг, регби их тоглодог байсан тэрээр нэгэн үе Регбигийн улсын шигшээд тоглож явсан түүхтэй. Хожмоо төр нийгмийн зүтгэлтэн хэмээн дурсагдах болсон С.Зориг харийн нутагт сурч байхдаа ихэвчлэн дүү С.Оюунтайгаа захидлаар харилцдаг байв.

1984 оны дөрөвдүгээр сард илгээсэн нэгэн захидалд, “Ард түмний аж амьдрал, эдийн засгийн бодлого зэргийг дурдаад, “Монголын хөгжил Японы түвшинд очтол өдий байгаа ч би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэх алдарт үгээ хэлсэн байдаг.

Москвагийн их сургуулийг философич мэргэжлээр төгссөн тэрээр ажлын гараагаа МУИС-ийн багшаас эхэлсэн байна. Зөөлөн инээвхийлсэн, оюутнуудтай хамт тамхи баагиулж чөлөөтэй ярилцдаг байсан гэдэг.

Тэрээр ирц авдаггүй, ном, хичээлийн төлөвлөгөө хэрэглэдэггүй цэвэр “оюуныхаа бядаар” хичээлээ зааж, хааяа хааяахан нэгийг бодож хоёрыг тунгаахаар даацтайхан үг хэлдэг байжээ.

Ямар сайндаа “Багшаа та яагаад ирц бүртгэдэггүй юм бэ? Таны хичээлд оюутнууд суухгүй байх нь хамаагүй юу? гэх оюутныхаа асуултад “Сурах нь та нарын үүрэг шүү дээ” хэмээн хариулсан байдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сурагчаа зодсон багшид 10 хоног баривчлах шийтгэл ногдуулжээ

Цахим орчинд 2024 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сурагчийн биед багш нь халда

2024-04-22

“Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ

"Бэлтэс мөрөн" компанийг үүсгэн байгуулагч нэр бүхий есөн иргэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн

2024-04-19

Малчдыг малжуулах ажлын хүрээнд нийт 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн

УИХ-ын пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт

2024-04-19