С.Зориг агсны гэр бүлийнхэн мэдэгдэл гаргажээ

2021-04-20 912 0

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэр бүлийнхэн мэдэгдэл гаргажээ.


Монгол Улсын Засгийн газраас саяхан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн материалыг бүхэлд нь төрийн нууцаас гаргаж нээлттэй болгохоор шийдвэрлэсэн нь зөв зүйтэй алхам боллоо гэж талийгаачийн ар гэр бид үзэж байна.

Өнгөрсөн хугацаанд хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж, шүүх ажиллагааг бүх шатанд хаалттай явуулсныг бид анхнаас нь эсэргүүцэж, энэ үндэслэлээр шүүх хурлуудад зөвхөн өмгөөлөгчөө оролцуулан хохирогч бид оролцоогүй.

Бид хэргийн материалыг нууцаас гаргахыг шаардаж прокурор, шүүх, УИХ зэрэг төрийн байгууллагуудад удаа дараа хандаж байсан боловч аль нь ч нааштай шийдвэрлэж байгаагүй. 

Шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт ч ихээхэн эргэлзэж байгаагаа бид тухайн үед мэдэгдэж байсан билээ.

Одоог болтол хэргийг шийдвэрлээгүй, үнэн мөнийг тогтоогоогүй байгаа гэж талийгаачийн ар гэр бидний зүгээс үзэж байна. 

Хэргийг илрүүлээгүйгээр барахгүй гэм зэмгүй хүмүүсийг хилсээр шийтгэсэнд бид маш их харамсдаг, цаашид ч гэсэн энэ хэргийн улмаас хэн нэгэн хэлмэгдэх ёсгүй гэсэн хатуу байр суурьтай байдаг юм. 

Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг илрээсэй хэмээн энэ олон жил биднийг дэмжиж хамт байсан ард түмэндээ талархаж байна. 

Санжаасүрэнгийн Баяраа, Санжаасүрэнгийн Оюун
2021 оны Дөрөвдүгээр сарын 19.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон хорих ялыг торгох ял болгон өөрчилжээ

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох х

2026-07-01

Ж.Эрдэнэбулганыг  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгожээ  

Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан өнгөрөгч баасан гарагт болж,  100 хувийн саналаар

2026-06-29

Гацуурт, Эрээн-Баавгайтын алтны ордуудыг ашиглах УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар са

2026-06-26