Л.Энхсайхан: ЭМЯ хатуу хөл хориог үргэлжлүүлэх бодлого барьж байгаа, тохиолдлын тоо нэмэгдэх тусам нас баралт нэмэгдэж байна

2021-04-19 1060 0

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэлээ. Өнгөрсөн 24 цагт 889 хүнээс коронавирусын халдвар илэрч, 5 хүн энэ өвчний улмаас хорвоог орхисон байна.

Мэдээллийн үеэр “Хөл хориог үргэлжлүүлэх саналыг ЭМЯ-аас албан ёсоор гаргасан уу” гэх сэтгүүлчийн асуултад Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан “ЭМЯ хатуу хөл хориог үргэлжлүүлэх бодлого барьж байна. Халдварын тохиолдлын тоо буурахгүй байна, тохиолдлын тоо нэмэгдэх тусам нас баралт нэмэгдэж байна.

Иргэдийн зүгээс ЭМЯ-ны фэйсбүүк хаяг рүү “Хатуу хөл хорионы чанарыг сайжруулах, хүмүүс гадуур их явж байна. Энэ нь халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлж байна” зэрэг саналыг өгсөөр байна. Бид иргэдийн саналыг анхаарч үзэх ёстой” гэсэн хариултыг өгсөн юм.

Өнгөрсөн 24 цагт бүртгэгдсэн 889 тохиолдлыг задалж үзвэл:

  • Нийслэлд 767, эрүүл мэндийн ажилтан- 4,
  • Архангай – 5,
  • Баян-Өлгий-1,
  • Булган-1,
  • Дархан-Уул – 16,
  • Дундговь-1,
  • Завхан-2,
  • Орхон-26,
  • Өвөрхангай-4,
  • Сэлэнгэ-4,
  • Төв-29,
  • Увс-5,
  • Ховд-18 тохиолдол тус тус илэрчээ.

Нийт нас баралтын тоо 49 болоод байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаа

2026-10-19