Ж.БАЙГАЛМАА: Хөл хориог 28 ХОНОГООР тогтоох нь үр дүнтэй

2021-04-13 1041 0

Өнөөдрийн ЭМЯ-ы ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа хөл хориог 28 хоногийн хугацаатай тогтоох нь үр дүнтэй хэмээн ярив. Тодруулбал, “Хатуу хөл хорионы үр дүн хөл хориог хэр хугацаанд тогтоохоос хамаарна. Эхний ээлжид 15 хоногийн хугацаанд хөл хорио тогтоож байна. Энэ хугацаанд өвчлөлийн нөхцөл байдал тодорхой хэмжээгээр саарна. Өнөөдөр 885 тохиолдол бүртгэгдсэн нь нууц үеийн хугацаандаа 4-6 хоногийн өмнө халдварт өртсөн хүмүүс гэж ойлгож болно. Хөл хорионы үр дүнг одоогоор хэлэх боломжгүй.

Өвчлөлийг хяналтад авах эсэх нь хугацаанаас шалтгаална. Бидний тооцоолсноор дархлаажуулалтын үр дүн 70 хувьтай байвал 15 хоногийн хөл хорионы дараа өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо бага зэрэг буурна. Хөл хорионы дараа өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол дахин өсөх тооцоо байна.

Нийт 28 хоногийн хугацаанд хөл хорио тогтоож, хүн амаа дархлаажуулбал үр дүнтэй. Хүн амын дунд дархлал тогтоц 70 хувьтай байхад цар тахлын дэгдэлтийг бууруулж, долдугаар сарын эхээр гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо маш багаар буюу 10-аас доош хоёр оронтой болно.

Гэхдээ өвчлөлийн нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдөж байгаа тул өнөөдөр хийсэн тооцоолол маргааш өөрчлөгдөж болно” хэмээлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

П.Сайнзориг: Танихгүй залуучууд хоргоогоод дараа нь гэнэт цохиод авсан, Хурцын Тайван, Бямбаа нар байсныг сүүлд мэдлээ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван нар согтууруула

2026-02-06

БОУАӨЯ-аас хичээл сургуулийг 9 дүгээр сарын 15-нд эхлүүлэх санал хүргүүлжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ирэх намар цэцэрлэг, сургуулийг есдүгээр сарын 15-н

2026-02-06

Д.Амарбаясгалан: Агаарын бохирдол, утааны асуудлаа салхинд найддаг ийм сайд 100 хоногийн дотор асуудлыг шийдэх үү?

Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт 11:00 цагаас "4:11 мэдээллийн цаг" хэвлэлийн бага х

2026-01-29