Лэнд.мн-ий Анар “Цалин буусан ээж”-ийг худалдан авчээ

2021-04-09 1282 0

Цалин буусан ээж!

Залуу уран бүтээлч, зураач Д. Анхцэцэгийн энэхүү бүтээл сошиал хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авч, хэсэгтээ л “анхаарлын төв”-д орсон. Тэрээр энэхүү зурагаа дөрвөн сар гаруйн хугацаанд зурсан аж.

Бүтээлийнхээ талаар Д.Анхцэцэг “Энэ бүтээлийг ээжээсээ л сэдэвлэсэн гэж хэлж болно. Ээжийн минь үйлдэл бүр нь хайр мэдрүүлж байдаг. Миний гэлтгүй хүн бүрийн ээж л үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулдаг шүү дээ. Цалингаа аваад гэртээ тор дүүрэн хүнстэй, амттантай хүрч ирдэг ээжийгээ л нүдэндээ төсөөлж зурсан.

Мөн эх хүний хайраас гадна эгэл бор амьдралын хэсгийг шигтгэхийг хичээсэн. Яагаад ч юм бусад зургаас илүүтэй энэ бүтээлд өөрөө дурлаж, жаргаж зурсан. Тийм болохоор ч тэр үү өөрийн минь сэтгэлд их хүрсэн, үнэ цэнтэй уран бүтээл.

Ихэвчлэн ажлын дараа оройн цагаар зурж байлаа. Нийтдээ 4-5 сарын хугацаанд зурж дуусгасан” хэмээн ярьж байв.

Харин түүний энэхүү бүтээлийг Лэнд.мн-ийг үүсгэн байгуулагч Анар худалдан авчээ.  Тэрээр “Санаандгүй сошл медиагаар энэ зургийг олж харсан. Уран зураг сайн мэддэггүй надад хүртэл гүнзгий сэтгэдэл төрүүлсэн тул худалдаж авлаа. Бидний хайрт ээж, эмээ, гэргий үнэхээр л цалингаа буусан өдөр үр хүүхэд, гэр бүлдээ өөрийн биеэ умартан хамаг байдгаа бариад л зориулдаг!

Тэрхүү ариун цагаан сэтгэл, эхийн хайр, үл нугарах хатан зориг, тэвчээрийг харуулсан бахархмаар басхүү гуниг төрүүлсэн уран бүтээл байна. Бүхнээ бидэнд зориулсан энэ дэлхийн ээж нартаа баярлалаа, Хайртай шүү!!!Уран бүтээлч Анхцэцэгтээ их баярлалаа” хэмээжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Чамин Чука” тоглолт дээрээ 20 кг жинтэй дээлээр гоёжээ

Дуучин, СТА Э.Чулуунчимэг. “Хамгийн хөдөлмөрч”, “Хамгийн тууштай”, “Хамгийн олон удаа Монгол орноо т

2026-05-08

Сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Халтар царайт”-ын Стерлитад “хэт ойртсон” гэх шалтгаанаар цагдаад бороохойдуулж байжээ

Угаас хүн гэдэг амьтан хэн нэгнийг үлгэрлэн дуурайж басхүү хэн нэгний нөмөр нөөлгөөр өсөж өндийд

2026-04-28

Дорнын их найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадам болно

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наад

2026-04-21