Гадаадад байгаа иргэд 300 мянган төгрөгөө хэрхэн авах вэ?

2021-04-09 1374 0

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар цар тахлын үед эдийн засгийн эргэлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын иргэн бүрт 300 000 төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор шийдвэрлэсэн.

Энэхүү тусламжийг хилийн чинадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн эзэмшиж буй дотоодын банкан дахь дансаар дамжуулан өгөх бөгөөд дараах байдлаар олгохыг мэдэгдэж байна.

  1. Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэн та цахим төлбөрийн баримтын систем болох www.ebarimt.mn-д /апп болон портал/ бүртгэлтэй бол дотоодын банкны өөрийн дансаа холбоорой. Таны ЕВarimt-д бүртгэлтэй дотоодын банкны хувийн данс руу тусламжийн мөнгийг шилжүүлнэ.
  2. Хэрэв EBarimt-д бүртгэлгүй бол www.ebarimt.mn сайтаар эсвэл аппликейшнийг татан авч, шинээр бүртгэл үүсгэн дотоодын буюу Монгол Улсын банкин дахь хувийн дансаа холбоорой. Ингэснээр уг системд бүртгэлтэй таны хувийн данс руу тусламжийн мөнгийг шилжүүлнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07