Б.Нандинцэцэг: Биеийн байдал нь хүнд, янзандаа л байна. Дахиад унтуулгад орсон

2021-04-09 1112 0

Улсын начин Э.Энхбатын биеийн байдал хүнд хэвээр байгаа ба дахин унтуулгад оржээ. Энэ талаар түүний гэргий Б.Нандинцэцэг “Биеийн байдал нь хүнд, янзандаа л байна. Дахиад унтуулгад орсон. Эхний унтуулга дөрөвдүгээр сарын 6-нд дууссан. Гадаад руу эмчилгээнд явуулахаар судалж байна. Эхний ээлжинд Монголдоо биеийн байдлыг нь сайжруулах хэрэгтэй байна” гэсэн мэдээлэл өгчээ.

Э.Энхбатын ар гэрийнхэн түүнийг ойрын хугацаанд БНСУ-д аваачин эмчлүүлэхээр хөөцөлдөж эхэлжээ.

Түүний биед гэмтэл учруулсан гэх Н.Түвшинбаяр өдгөө ШШГЕГ-ын цагдан хорих 461-р ангид саатуулагдаад байгаа билээ.

Э.Энхбат Улсын наадмын дэвжээнээ…


ОнАмжилтБөхийн тоо
2008АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд улсын гарьд Б.Гантогтохоор дөрөв давж тавын даваанд улсын харцага Н.Ганбаатарт өвдөг шороодсон.512
2009АХ-ын 88 жилийн ойн наадамд улсын харцага Г.Элбэгээр дөрөв, улсын гарьд И.Доржсамбуугаар тав даван шөвгөрч ” Монгол улсын начин ” цол хүртсэн.512
2012АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяраар дөрөв, улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тав давж шөвгөрөн ” Өсөх идэр ” чимэг нэмсэн.512
2013АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд улсын начин Л.Нямсүрэнгээр дөрөв, улсын начин Ц.Одбаяраар тав давж шөвгөрөн “Улам нэмэх” чимэг нэмсэн.512
2015АХ-ын 94 жилийн ойн баяр наадамд улсын начин Ч.Батчулуунаар дөрөв давж тавын даваанд аймгийн хурц арслан Б.Одгэрэлд өвдөг шороодсон.512
2016АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Батдоржоор дөрөв давж тавын даваанд аймгийн хурц арслан Б.Ганхуягт өвдөг шороодсон.1024
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадамд улсын начин Ж.Чулуунбатаар дөрөв давж тавын даваанд улсын харцага Н.Түвшинбаярт өвдөг шороодсон.512
2019АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан А.Отгонбаатараар дөрөв, улсын начин Б.Амарзаяагаар тав давж шөвгөрөн чимэг нэмсэн.512

Аймгийн наадмын дэвжээнд


ОнАмжилтБөхийн тоо
2005Булган аймгийн баяр наадамд сумын заан Б.Бат-Эрдэнээр долоо даван түрүүлж ” Аймгийн арслан ” цол хүртсэн.128

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15