Ковидоор өвчилсөн Монгол бүсгүй хэвлий дэх үрээ авраад, өөрөө тэнгэрт дэвшжээ

2021-04-06 830 0

Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяр өөрийн цахим хуудаснаа “Муу мэдээ сонсгож байгаадаа хүлцэл өчье. Гайтай энэ муу ковид (Унгар улс) дахин нэг иргэнийг маань авч одлоо. Хэдхэн сарын өмнө хүүхэдтэй болно гээд хөөрч явсан залуухан ээж, үхэлтэй 20 гаруй хоног тэмцэлдсэний дараа тэнгэрт дэвшлээ. Жирэмсэн байсан шинэ ээж аймшигт өвчнөөс бяцхан охиноо авраад, үрийнхээ зулайг үнэрлэж ч амжилгүй, зүсийг нь харж ч чадалгүй тэртээд одлоо. Ар гэр, хань ижил, бяцхан охин, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье.

Бяцхан охин нь юу ч мэдэхгүй инкубаторт эрүүл энх торниж байна.  Аав нь, эмээ, өвөө нь, Монгол түмэн нь охиныг чинь өсгөж гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэж, сайн хүн болгон хүмүүжүүлэх болно. Унгарт буй монголчууд нь туслах болно. Хань ижил нь сэтгэлээ чанга барьж, охиныхоо төлөө бас ханийхаа төлөө давхар амьдрах ёстой боллоо. Чи чадна залуу минь. Охиноо ээж нь байгаа юм шиг сайхан өсгөөрэй, ард түмэн, монгол зон олон нь хамт байх болно.

Энэ мөрүүдийг гар чичрэн бичиж сууна. Огт уулзаж үзээгүй, танихгүй ч гэсэн үхлийг ялан дийлэхийн төлөө хэрхэн тэмцэж байхыг чинь нүдээр харсан хүний хувьд дүүгээс минь өөрцгүй санагдах залуухан ээж чи мөнх тэнгэртээ тайван нойрсдоо. Даяар олноороо, хүн бүр халдвараас сэргийлж, хайртай бүхнээ хамгаалаарай. Мөнх хөх тэнгэр, уул ус минь ивээх болтугай…” хэмээн гүн эмгэнэл илэрхийлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зо

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02