НДШ-ийн нэмэгдлийг цуцлахыг шаардан Төв талбайд суулт хийж байна

2021-04-07 845 0

2021 оны нэгдүгээр сарын 1-ээс НДШ-ийн хувь хэмжээг хоёр хувиар нэмэгдүүлэх шийдвэр хэрэгжиж эхэлснийг МҮЭХ-оос эсэргүүцсээр байгаа.

МҮЭ-ийн холбоо хоёрдугаар сарын 1-ээс хойш цахим тэмцлийг эхлүүлж, 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл царцаах нь зүйтэй гэсэн шаардлагыг өчигдөр Засгийн газар, УИХ-д хүргүүлсэн юм.

Харин өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат асуудлыг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлж, шийдвэрлэхийг шаардаж төв талбай дээр суулт хийж эхэлжээ.

Тэрээр “Яаралтай горимоор шийдвэрлэхийг хүсэж байна.

Олон мянган гишүүд маань гудамжинд гарч жагсахыг хүсэж байгаа. Гэвч цар тахлын үед хүмүүсийг эрсдэлд оруулахыг хүсэхгүй байгаа учраас эсэргүүцлээ ганцаараа илэрхийлж байна.

НДШ-ийг нэмэгдүүлэх гэж байгаа бол нийт даатгал төлөгчидтэй зөвлөлдөх шаардлагатай” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07