Цэргийн албатай холбоотой гомдол, мэдээллийг 1800-1144 утсанд ирүүлэх боломжтой

2021-04-06 787 0

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар нээлттэй хуралдав. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Дахин ийм зүйл болохгүй гэсэн ямар баталгаа байгаа юм бэ? Энэ жил хүүгээ цэрэгт мордуулах гэж байгаа эцэг, эхчүүдэд юу гэж хэлэх вэ? Жишээ нь, хамгийн сүүлд харамсалтай хэрэг гарсан анги дээр ямар сургалтыг хийж, дадлыг хэвшүүлсэн бэ” хэмээсэн юм.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав:

  1. Офицеруудын мэдлэг, ёс зүйн түвшин тогтоох үзлэгийг улс орны хэмжээнд явуулна. Офицер боловсрол, хандлагын хувьд ямар байгаа талаар томоохон дүгнэлт гарах ёстой.
  2. Батлан хамгаалахын сайдын дэргэд зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлэх Иргэний зөвлөлийг байгуулна. Иргэний зөвлөл нийгмийн үлгэр болсон хүмүүсээс бүрдсэн байна.
  3. Иргэдийн нээлттэй утас 1800-1144 утсыг Батлан хамгаалахын яам дээр 24 цаг ажиллуулж, анги салбар, цэргийн алба, цэрэгтэй холбоотой мэдээллийг авна.
  4. Хугацаат цэргийн ангиуд дээр мэргэжлийн хуульч, сэтгэл зүйчдийг ажиллуулна гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлж эхлэх аж. Иргэд IV улирл

2026-01-27

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15