Д.Ганзориг генерал аа! Ардын хөвгүүд армид эр хүн шиг эр хүн болох дэврүүн мөрөөдөлтэй очдог юм шүү

2021-04-06 1412 0

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар нээлттэй хуралдсан. Энэ үеэр Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзоригийн хэлсэн үг олон нийтийн бухимдлыг ихэд хүргэлээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг “Цэрэгт нийгмийн бүх давхаргаас, ялангуяа амьдралд золгоход хамгийн хэцүү давхаргаас хүүхдүүд олноор ирдэг. Энэ бүхэнтэй жилийн хугацаанд ажиллаж, тухайн хүмүүсийг төлөвшүүлнэ гэдэг нь маш хүндрэлтэй” хэмээн ярьсан. Түүний үгийг юу гэж ойлгох вэ? Борог амьдралтай бүхэн муу хүн, засаршгүй гэмт этгээд гэсэн үг үү.

Салбарынхаа тухай, монгол хөвгүүд, эрчүүдийн тухай ийм зүйл яриад сууж байгаа Д.Ганзориг генералд Монгол улсын Үндсэн хуульд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасныг сануулаад

Ардын хөвгүүд армид эр хүн шиг эр хүн болох дэврүүн мөрөөдөлтэй очдог юм шүү гэдгийг хэлье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10