Жүжигчин Амгаа: Ковид тоглоом биш, толгой асар хүчтэй өвдөж, амьсгал давчдаад тун хүнд байна

2021-04-06 804 0

Монгол улс дахь коронавирусын нөхцөл байдал хүндэрч байна. Өнөөдөр л гэхэд шинээр бүртгэгдсэн халдварын тоо 800-г давж бас нэг алтан амь эрсэдлээ. Өвчин хэнийг ч ялгахгүй, хэн ч өвдөж болно. Энэ цаг үед та л өөрийгөө хамгаалж бас аварч чадна. Ковид-19 нь хүмүүсийн яриад байгаа шиг “Зүгээр нэг ханиад биш”. Коронавирусийн халдвар авсан жүжигчин Амгаланбаатар ч үүнийг нотолон бичжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Covid-19 уушгинд хүрч, хатгаа болсон байдалтайгаар хүндрүүлж ирчихээд ХӨСҮТ-д хөгийн царайлаад хэвтэж байна. Юу юу ч гадуур болоод байгаа юм. Юу эс бодогдохов.

Ойрын өдрүүдийн үйл явдлаас эрүүл мэнд эрхэм баян гэсэн үгний үнэ цэнийг уушгиндаа тулгаж ухаарлаа. Бас бүгдээрээ нөхөрлөлийн тухай дахин нэг бодож үзэх хэрэгтэй боллоо. Алкохолын хэрэглээ асар өндөр байгааг эргэж нэг харах ёстой байх.

Материаллаг зүйл, махан биеийн хэрэгцээнээс илүү ухамсар, ухааны тал дээр нийгмээрээ анхаарах ёстой санагдлаа.

Тэгээд ер нь эцэст нь бие биенээ хайрладаггүй юмаа гэхэд бусдад их гомдолгүй, бусдыг бас их гомдоолгүй мөрөөрөө салганаж яваад жамаараа 60,70 хүрээд өнхөрчих нь зөв юм байна гэж би л хувьдаа бодох боллоо. Үүнийг сургамж гэж харалгүй, өөртөө юу ч наалгүйгээр хүн муулж муулчихаад бахь байдагтаа хэвээр үлдвэл байсхийгээд л иймэрхүү хэцүү мэдээ сонсогдох биз ээ. Бид ер нь хүний тухай ам уралдан ярьдаг мөртлөө өөрийнхөө өөний тухай ярих тун дургүй. Үүнийгээ л больё!!!

Аа нээрэн тийн энэ ковид чинь хүндхэн тусвал зүгээр нэг ханиад биш байна шүү, толгой асар хүчтэй өвдөж, амьсгал давчдаад тун хүнд байна. Энгийн нэг ханиадыг л дэлхий даяараа цар тахал гэж сүржигнэхгүй байлгүй дээ. Энд эмч нар эрвийх дэрвийхээрээ хүч хүрэлцэхгүй ч хичээж байна. Эсэн мэнд эргэн уулзахын тулд идэвхтэйгээр вакцинаа хийлгээрэй. Тэгээд салганаж яваад сайхан эдгээд авбал санаа амар аялж зугаалъя бүгдээрээ!!!” хэмээн бичжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Шар Гэгээ” уран сайхны кино “Мөнгөн мод” наадмын шилдэгээр тодорлоо

“Мөнгөн мод” соёл, урлагийн шилдгүүдийг тодруулах наадам энэ сарын 27-нд  Улсын дуурь бүжгийн эрдмий

2024-03-30

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

Даян аварга Н.Батсуурь “Наурызын баяр”-ын бөхийн барилдааны түрүүг авлаа

"Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн

2024-03-19