САЙХАН МЭДЭЭ: Хөвсгөл аймагт 3 ихэр хүү мэндэллээ

2021-04-05 1266 0

Хаврын дунд цагаагчин туулай сарын билэгт сайн энэ өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт 3 ихэр хүү мэндэлжээ.

Өглөөний 7 цаг 40 минутад 2,600, 2,400, 2,800 кг жинтэй төрсөн ихрүүдийг Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн Ерөнхий мэргэжилтэн П.Отгонбаяр, их эмч Э.Инжир, эх баригч М.Энхболд болон төрөх тасгийн хамт олон хагалгаа хийж амжилттай төрүүлсэн байна.

Хөвгүүдийн ээж Мөрөн сумын иргэн М.Нямгэрэл 2016 онд төрж хүүтэй болж байсан бол ийн энэ өдөр 2 дахь төрөлтөөрөө 3 ихэр хүүтэй боллоо.

Ихрүүдийн аав Б.Цэрэнтогтох  “Ихрүүдийг хяналтад авч зөвлөгөө мэдээлэл тогтмол өгч байсан “Далайн элбэрэлт” өрхийн эмнэлгийн хамт олон, эсэн мэнд төрүүлсэн Төрөх тасгийн хамт олондоо маш их баярлалаа” хэмээн дамжуулсан байна.

Монголын үрс маш олон болох болтугай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10