Озэки цолоо эргүүлэн авсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Монгол Улсын иргэншлээс татгалзжээ

2021-04-03 616 0

Тэрүнофүжи озэки Г.Ган-Эрдэнэ Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ холбогдох байгууллагуудад хүргүүлсэн талаар Японы хэвлэлүүд мэдээлжээ. Тэрбээр харү башёд түрүүлж озэки цолоо эргүүлэн авсан юм.

29 настай Г.Ган-Эрдэнэ зодог тайлсныхаа дараа Исэгахама дэвжээндээ ояката болж үлдэх бодолтой байгаа аж. Үүний тулд зайлшгүй Японы иргэншил авах шаардлагатай. Монгол Улс нь давхар иргэншлийг зөвшөөрдөггүй тул Японы иргэн болохоос өөр аргагүй гэжээ.

Түүний хувьд озэки цолоо эргүүлэн авахад нь чухал үүрэг гүйцэтгэсэн багшдаа хүндэтгэл илэрхийлж, япон нэрээ Исэгахама оякатагийн жинхэнэ нэр болох Сүгиномори болгохоор төлөвлөсөн аж.

Тэрүнофүжи 18 настайдаа Монголоос Ичиножоү болон бусад бөхчүүдийн хамт Японд ирсэн байдаг. Тэрбээр Японд 10 гаруй жил амьдарсан тул иргэншил авахад хүндрэл учрахгүйг эх сурвалжийн мэдээнд дурджээ. Одоогийн байдлаар мэргэжлийн сумод Томозүна, Такасаго хоёр дэвжээг монгол ояката нар эзэмшиж байна.  Тэрүнофүжигийн хувьд иргэншлээ сольж буй Монголын найм дахь сүмоч болох гэж байгаа гэнэ.

  • Кёкүтэнзан Б.Энхбат 2005 он
  • Токитэнкү А.Хүчитбаатар агсан 2014 он
  • Кёкүтэнхо Н.Цэвэгням 2015
  • Шотэнро Д.Нямсүрэн 2017 он
  • Асасэкирюү Б.Дашням 2017 он
  • Хакүхо М.Даваажаргал 2019 он
  • Какүрюү М.Ананд  2020 онд тус тус Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон улсын иргэн болсон ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсн

2025-07-03

“The HU” хамтлагийн Увс аймагт тоглох тоглолтын VIP суудал 1 сая төгрөгийн үнэтэй

Монголын Хүннү рок урсгалыг дэлхийд таниулсан “The HU” хамтлаг анх удаа орон нутгийн үзэгчдэд зориул

2025-07-02

Наадмын нээлтийн арга хэмжээг 21 аймгийн иргэд төв талбай дээрээ шууд үзнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Тулгар төр

2025-07-01