Зодолдож буй хоёр хулгана

2020-02-13 2404 0

Зэрлэг амьтдын гэрэл зургийн уралдааны тэргүүн байрыг таны харж буй энэ “Хоёр хулганы зодоон” бүхий бүтээл эзэлж “Оны шилдэг зураг”-аар шалгарчээ. Английн Лондон хотын метроны буудалд хүнсний үйрмэг булаацалдан зодолдож буй хоёр хулганын зургийг гэрэл зурагчин Сэм Ровли авсан ба шүүгчид  хэдхэн секундэд өрнөсөн торгон агшныг соргогоор мэдэрсэн хэмээн үнэлжээ. Байгалийн түүхийн музейгээс зарласан эл уралдаанд нийтдээ 48 мянган гэрэл зураг ирснээс 25-ыг нь эцсийн шатанд шалгаруулсан байна.

Мөн Бангкок хотын “Сафари Уорлд” нэртэй боксын тэмцээнд ялагдсан орангутан сармагчин рингийн хажууд сууж буйг харуулах “Тулаанд ялагдсан нь” нэртэй гэрэл зурагчин Аарон Гековскийн авсан зураг шилдэг тавд багтжээ.

Эх сурвалж: Dailymail.co.uk

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08