Эгээрэл гүнж буюу жүжигчин Замилан аавынхаа зохиосон дууг дуулжээ

2021-03-29 2441 0

“Говийн домог” киноны гол дүр “Эгээрэл” гүнжийн дүрээр олны танил болсон Б.Замилан аав Д.Болор-Эрдэнийнхээ /Хүн театрын захирал/ Япон Улсад олон жил ажиллаж, амьдарч байх үедээ 2007 онд зохиосон дууг дуулжээ.

Б.Замилан нь 2014 онд Хөгжим бүжгийн коллежийг “төгөлдөр хуурч” мэргэжлээр төгсөж, СУИС-ийн “тайз, дэлгэцийн жүжигчин”-ийн ангид суралцаж байхдаа “Говийн домог” уран сайхны киноны гол дүр “Эгээрэл” гүнжийн дүрд тоглосон юм. Мөн киноны “Зүрхний амраг” дууг дуулж, үзэгчдийн хүртээл болгож байсан билээ.

Тун удахгүй үзэгчдийн хүртээл болох “UBS” телевизийн ээлжит уран бүтээл “Нарны садан” киноны гол дүр “Гиймэл”-ийн дүр дээр тэрээр ажиллаж байгаа гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03