“Хан Талст” компаниас 20 сая төгрөг нэхэмжилсэн ч өгөөгүй

2021-03-29 388 0

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан Талст” ХХК-ийн эзэмшлийн газарт байрлах усны толионд 11-15 насны дөрвөн хүүхэд живж амь насаа алдсан хэрэг өнгөрсөн онд гарсан.

Тухайн үед энэхүү харамсалтай хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Амь насаа алдсан дөрвөн хүүхэд 11-15 насны хүүхдүүд байсан нь тогтоогдсон. Хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан. “Хан Талст” ХХК-ийн барилгын суурийг ухсанаар тогтоол ус үүссэн тус газарт хүүхдүүд тоглож байхдаа живж амь насаа алдсан. Гурван хүүхэд ус руу орж живж эхлэх үед нь ах нь дүүгээ аврах гэж араас нь орж амь насаа алдсан” хэмээн мэдээлж байлаа.

Уг хэргийн шүүх хурлын тов дөрвөн удаа хойшилсны эцэст урьдчилсан хэлэлцүүлэг нь болж байгаа юм. Хэргийн хариуцагчаар “Хан Талст” ХХК татагдаад буй. Амиа алдсан дөрвөн хүүхдийн ар гэрийнхэн хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ. Тэд “Хэрэг явдал болсноос хойш арван сарын хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Өмнө нь шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг болсон ч дөрвөн удаа шүүхээс буцаагдсан. “Хан Талст” ХХК-ийн зүгээс сэтгэл санааны хохирлыг барагдуулна гэх тайлбар өгсөн. Хүүхдүүдийн буяны ажилд тус бүр хоёр сая төгрөг бэлнээр өгсөн. Мөн шинэ жилийн өмнө гурван айлд хүнсний тусламж үзүүлж нэг, нэг сая төгрөг өгсөн.

Хохирогчийн талаас “Хан Талст” компанитай тохиролцсоны үндсэн дээр гурван өрх тус бүр 20 сая төгрөг нэхэмжилсэн. Гэвч 20 сая төгрөг өгөөгүй байгаа” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Самар түүж явсан найман хүний нэг нь сураггүй алга болжээ

Сэлэнгэ аймаг, Ерөө суманд самар түүж явсан найман хүний нэг нь энэ сарын 9-ний 09:40 цагийн орчимд

2023-11-30

Хятадад дэгдээд буй нянгийн гаралтай уушгины хатгаагаар 0-5 насны хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй, хүүхдэд чих үрэвсэх шинж тэмдэг илэрч байна

БНХАУ-д хүүхдүүдийн дунд хүнд хэлбэрийн уушгины хатгаа нэмэгдэж буй талаар ХӨСҮТ-ээс мэдээлэл өгсөн.

2023-11-30

ҮСХ: Монгол Улсын хүн ам 2033 онд дөрвөн сая, 2048 онд таван саяд хүрнэ

Монгол Улсын хүн амын тоо, хэтийн тооцоог Үндэсний Статистикийн Хорооноос гаргажээ. Манай улсын х

2023-11-23