Ховд аймагт төрсөн гурван ихрийг 3 өрөө байраар мялаажээ

2021-03-28 948 0

2021 оны 2 дугаар сарын 27 буюу хаврын тэргүүн сарын шинийн зургааны Дашнямтай билэгт сайн өдөр Ховд аймгийн Цэцэг сумын харьяат, Жаргалант сумын Бугат багт оршин суух иргэн Б.Отгонпүрэвийн гэр бүл гурван ихрээ тосон авсан билээ.

Тэгвэл өнөөдөр хоёр хүү, нэг охиноор бүл нэмсэн залуу гэр бүл Б.Отгонпүрэв, Б.Оюунгэрэл нарынд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нар зочлон хүндэтгэл үзүүлжээ. Тэд Ховд нутгийнхаа нийт ард иргэдийн сэтгэлийн бэлэг болгож ихрүүдээ 3 өрөө байраар мялаахаар “БАТЛАМЖ” гардуулжээ.

Гурван ихэрт О.Eрөөлтхүү, О.Ивээлтхүү, О. Хувьзаяа гэх нэрийг хайрласан ба тэд эрүүл энх өсөн бойжиж байна.

Шинийн 15-ны билэгт сайн өдөр гурван ихэр маань ийнхүү 3 өрөө байртай боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ

Онцгой байдлын байгууллагаас Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 9, га

2026-07-27

НЗД-ын орлогч асан Т.Даваадалайгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сунгажээ

Шүүхээс НЗД-ын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайгийн цагдан хорих таслан сэргийлэх арг

2026-07-23

Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

Яармагаас Өнөр хороолол чиглэлийн дүүжин тээврийн ажлын гүйцэтгэл 85 хувьд, G1 болон G2 зогсоолын ба

2026-07-23