“Нарантуул”-д худалдаа эрхлэгч 4700 иргэнийг вакцинжуулна

2021-03-28 601 0

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан задгай талбайд худалдаа эрхлэгчдийг хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа гэж үзэн вакцинжуулах хүсэлтийг холбогдох газруудад уламжилж, нэн даруй буюу энэ сарын 30-ны өдөр бүрэн вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

“Нарантуул” олон улсын худалдааны төвд 8000 орчим түрээслэгч худалдаа, үйлчилгээ эрхлэн, иргэдэд үйлчилдгээс задгай талбайд худалдаа эрхлэгч 4700 орчим иргэн вакцинжуулалтад хамрагдах хүсэлтээ ирүүлсэн байна.

ХХААХҮ-ийн сайдын З.Мэндсайхан “Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний зах, худалдааны 50 гаруй төв, 100 гаруй сүлжээ дэлгүүр, хүнсний гол нэрийн импортын үйл ажиллагаа эрхэлж байгаа 30 орчим аж ахуйн нэгж байна. Үүний зэрэгцээ жижиг буюу зургаа болон найман нэрийн 3500 хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна.

Олноор үйлчлүүлдэг “Нарантуул”, “Баялаг ундраа”, “Дүнжингарав” зэрэг томоохон худалдааны төвүүдэд худалдаа эрхэлдэг хүмүүсийг энэ сарын 30-аас шуурхай вакцинжуулах ажил зохион байгуулна. Covid-19-ийн нөхцөл байдал хүндэрч, өдрөөс өдөрт цар тахлын халдвар нэмэгдсээр байна. Энэ үед  Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссыг төлөөлөн, хөл хорио тогтоохгүй байж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад худалдааны салбарынхан болон худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ сахиж, болзошгүй эрсдэлээс хамтдаа урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НЭХДЗШШ: П.Батчулуун “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэгт холбогдсон

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс П.Батчулууны холбогдох хэрэгт дараах тайлба

2025-03-21

ЭМДС-аас хариуцах эмнэлгийн тусламж үйлчилгээний шинэчилсэн тарифыг мөрдөж эхэллээ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн 03 дугаар тогтоолоор

2025-03-11

ЭМЯ: Менингококкт халдварын сэжигтэй нэг тохиолдлын хариу СӨРӨГ гарсан

ХӨСҮТ-д менингококкт халдварын сэжигтэй хоёр тохиолдол хэвтэн эмчлүүлж байгаагаас шинжилгээний хариу

2025-02-04