Л.Энх-Амгалан: Яам ухаантай царайлаад нэг өдөр гэнэт тушаал гаргасан юм биш

2021-03-26 1240 0

УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хоёрдугаар улирлын амралтгүй болгох болсон шалтгааныг салбарын сайдаас тодрууллаа.

Тэрээр “Багш, сурагчид туйлдаад, дэлгэцийн хамааралтай болж байна шүү дээ, туйлдаж байна” гэхэд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

Улирлын амралт ирэх долоо хоногт эхэлнэ. Сургуулиудын ирүүлсэн хоцрогдлоо арилгах хүсэлтийг үндэслэн ийм шийдвэр гаргасан. Яам ухаантай царайлаад нэг өдөр гэнэт тушаал гаргасан юм биш. Нөхцөл байдал хүндэрч байгаа учраас үүнтэй холбоотойгоор өөрчилж болно.

Сургууль, орон нутаг сонголтоо хийж болно” хэмээн хариулсан юм. Юутай ч багш, сурагчид ирэх долоо хоногоос амрах нь.

Энэ хичээлийн жилд нийт хичээл сургалтын үйл ажиллагааны 45 хувийг зайнаас буюу теле, цахим хэлбэрээр олгосон байна. Оршин суугаа байршил, цахим төхөөрөмжийн хангалт, амьжиргааны түвшин, эрчим хүчний хангалт зэргээс хамаараад теле болон цахим сургалтад хамрагдаж чадахгүй байгаа 174 мянган хүүхэд байгаа юм.

Мөн яамнаас хичээлийн хоцрогдлыг нөхөхөд 3 орчим жил шаардлагатай гэсэн тооцоолол гаргажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07