Эрүүл мэндийн салбараа сонсохгүйгээр хар муйхраар явж болохгүй, ирэх сард хатуу хөл хорио тогтоох магадлал туйлын өндөр

2021-03-26 964 0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 3 хувийн хүүтэй зээлийн олголтын явцтай танилцаж байна.

Энэ үеэрээ “Эрүүл мэндийн салбарынхан өдөр болгон хөл хорио тавих ёстой, Сангийн сайд маань хөл хорио тавихгүй байх хэрэгтэй гэж орж ирдэг.  Өнөөдрийн хувьд тохиолдлын тоо нэлээдгүй өндөр гарчихсан байна. Засгийн газар эцсийн мөч хүртэл иргэдийнхээ амжиргааг дэмжихийн төлөө зогсоно. Хөл хориогүй юм шиг хэрнээ хөл хориотой юм шиг сэтгэхүйтэй ажиллаж, амьдрах хэрэгтэй байна.

Урьдчилж нөхцөл байдлыг хэлнэ гэсний дагуу дөрөвдүгээр сарын эхээр, цаад талын хугацаа дөрөвдүгээр сарын 5-аас эхлэн хөл хорио тогтоож болзошгүй нөхцөл байдалд хүрч байгаа. Өдөр тутмын тохиолдол, эрүүл мэндийн салбараа сонсохгүй бол хар муйхраар явж болохгүй.

Өнөөдөр УОК-той Засгийн газрын зарим гишүүд, Улаанбаатар хотын удирдлага хамтарсан хурлыг хийж, нөхцөл байдлыг дахин үнэлнэ.

Дөрөвдүгээр сарын 5-19-ний хооронд хатуу хөл хорио тогтоох магадлал туйлын өндөр болсон.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гавьяат багш С.Шаарийбуу: Би олон жил дотогшоо уйлсан, харин өнөөдөр гадагшаа уйллаа

Ерөнхий сайд Н.Учрал Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав, гавьяат багш С.Шаарийбууд  гу

2026-06-19

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хөрсөн дээр -5 хэмийг давж, цочир хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу 19-20-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв а

2026-06-19