Улаанбаатарт 267, долоон аймагт 18, нийт 285 тохиолдол бүртгэгдлээ

2021-03-25 608 0

ХӨСҮТ-өөс коронавируст халдварын нөхцөл байдал, өнгөрсөн нэг хоногт улсын хэмжээнд хийгдсэн шинжилгээний дүнг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:

“Сүүлийн хоногт 16 лабораторид 13,456 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 285 хүнээс халдвар илэрсэн. Нийт халдварын тоо 5895 болж байна. Илэрсэн 285 тохиолдлын 267 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт нийт 18 тохиолдол батлагдлаа.

Тодруулбал, Завханд нэг, Баянхонгорт нэг, Дорноговьд хоёр, Орхонд гурав, Архангайд хоёр, Дархан-Уулд долоо, Төв аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдлээ. Сүүлийн хоногт 97 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4044 боллоо. 

Өнөөдрийн байдлаар нийт 1391 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1169, хүндэвтэр 195, хүнд 21, нэн хүнд 6 хүн байна.

Халдварын нөхцөл байдал улс орон даяар улам хүндэрч байна. Эдийн засгаа эрчимжүүлэх эрүүл мэндээ хамгаалах бодлогыг зэрэг явуулж байгаа. Гэсэн ч дэлхий дахинд халдварыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь хөл хорио тогтоох байгаа. Иргэд нийгмийн харилцаагаа багасгаж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай. Ингэснээр хөл хорио тогтоохгүй халдварыг хумих боломжтой” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өмнөговь аймагт 200 орчим хүн хоолны хордлого авч, 150 гаруй нь хэвтэн эмчлүүлж байна

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг нэгэн уурхайд хоолны хордлогын сэжигтэй тох

2025-04-11

оны эхний 2 сарын байдлаар 1.3 сая иргэн ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ авчээ

Энэ оны эхний 2 сарын байдлаар 1.3 сая иргэн ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ авчээ.

2025-04-10

Улаанбаатар, Өмнөговь, Дундговьд улаанбурхан өвчний өвчлөл өндөр байна

ХӨСҮТ-өөс өнөөдөр Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар  мэдээлэл хийлээ. Улаанбурхан өвчний 328

2025-04-04