Улаанбаатарт 176, орон нутагт 42, нийт 218 тохиолдол бүртгэгдлээ

2021-03-24 1160 0

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн хоногт 16 лабораторид 12605 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 218 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 5610 болж байна.

218 тохиолдлын 176 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт нийт 42 тохиолдол батлагдлаа. Тодруулбал, Өвөрхангай аймагт 27, Дархан-Уул аймагт 10, Төв аймагт 5 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Сүүлийн хоногт 189 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3947 боллоо. 

Өнөөдрийн байдлаар нийт 1367 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1138, хүндэвтэр 207, хүнд 18, нэн хүнд 4 хүн байна.

Халдварын нөхцөл байдал улам хүндэрч байна. Та бүхэн нийгмийн харилцаагаа багасгаж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10