Куба, Лаос, Румын зэрэг зургаан улсын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2021-03-23 1098 0

Засгийн газар хоорондын оюутан солилцох гэрээний дагуу Болгар, Вьетнам, Казахстан, Куба, Лаос, Румын Улсад 2021-2022 оны хичээлийн жилд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

  • • Куба Улсад анагаах ухааны чиглэлээр 1 оюутан,
  • • Болгар Улсад Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл чиглэлээр бакалаврын түвшний сургалтад 3 оюутан, магистрын түвшний сургалтад 4, докторын түвшний сургалтад 1 оюутан,
  • • Вьетнам Улс олон улсын харилцаа, аялал жуулчлал, хүнсний инженерчлэл, анагаах ухаан, соёлын өвийн сэргээн засварлах, усны нөөцийн менежмент, сэргээгдэх эрчим хүч зэрэг чиглэлээр бакалавр, магистрантур, докторантурт нийт 15 оюутан,
  • • Казахстан Улсад Монгол Улсад нэн шаардлагатай 37 мэргэжлийн дагуу бакалаврын түвшний сургалтад 15 оюутан, магистрын түвшний сургалтад 5 оюутан, докторын түвшний сургалтад 5 оюутан,
  • • Лаос Улсад бакалаврын түвшний сургалтад 8 оюутан, магистрын түвшний сургалтад 1 оюутан,
  • • Румын Улсад Монгол Улсад нэн шаардлагатай мэргэжлийн чиглэлээр бакалаврын түвшний сургалтад 2 оюутан, магистр, докторын түвшний сургалтад 2 оюутан тус тус суралцуулна.

Казахстан Улсад суралцахыг хүсэж буй иргэд англи хэл эсвэл орос хэлний B2 түвшний мэдлэгтэй байх шаардлагатай. Бусад таван улсад суралцахад гадаад хэлний мэдлэг шалгахгүй. Учир нь оюутан суралцахыг хүсэж буй тухайн улсынхаа их, дээд сургуульд нэг жил хэлний бэлтгэлд хамтрагдан үндсэн ангидаа дэвшин суралцах боломжтой.

Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 22-оос дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн 12:00 цаг хүртэл цахимаар явагдана. Цар тахлын нөхцөл байдлаас хамааран тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг онлайнаар явуулах болно.

Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж үзнэ үү.

  • Болгар улс https://www.meds.gov.mn/?p=8483
  • Вьетнам улс https://www.meds.gov.mn/?p=8485
  • Казахстан улс https://www.meds.gov.mn/?p=8487
  • Куба улс https://www.meds.gov.mn/?p=8491
  • Лаос улс https://www.meds.gov.mn/?p=8493
  • Румын улс https://www.meds.gov.mn/?p=8495

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энэ удаагийн хязгаарлалт ямар нэгэн бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх онцлогтой

Энэ сарын 15-аас есдүгээр сарын 12 хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөө

2026-08-04

Тээврийн хэрэгслийн шатахуун авах хуваарийг танилцуулж байна

Өнөөдрөөс эхлэн тээврийн хэрэгслүүд улсын дугаарын сүүлийн тэгш, сондгой орноороо календарийн тэ

2026-08-04

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31