Дауны холбооны гишүүн, сурагч Т.Тэлмүүн “ТРИО” уран сайхны кинонд тогложээ

2021-03-23 654 0

Монголын дауны холбооны гишүүн, 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн СТА, жүжигчин Д.Баттөмөрийн найруулж буй “ТРИО” кинонд дүр бүтээжээ.

Энэхүү уран бүтээл нь даунтай хүүхэд анх удаа тоглож буй мөн даунтай иргэний дүрийг онцлон гаргаж буйгаараа Монголдоо анхдагч болж байгаа юм.

Монголын дауны холбоо болон хүүгийн гэр бүл, ангийн багш н.Агиун тус кинонд зөвлөгөө өгч, хамтран ажилласан байна.

Монголын Дауны холбооноос  “Дауны хам шинж бие, хэл, сэтгэл мэт гурвалсан хромосомоос үүдэлтэй. Асуудал дүүрэн дэлхий ертөнц, төвөг ярвигтай орчин цагт хүмүүний аз жаргалын томьёог даунтай хүнээс олох боломжтой. Бид даунтай иргэний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч чадвал тэд бидэнд амьдралын утга учрыг мэдрүүлдэг.

Даунтай хүнээс дөлдөг, хэт өрөвдөх, эсвэл ялгаварлан гадуурхдаг, түүнчлэн “монголоид, монголизм” гэх үгстэй холбон бүдүүлгээр тайлбарлах хандлага манай нийгмээс арилаагүй хэвээр л байгаа. Дэлхий олон хэлээр ярьдаг ч бидэнд дундын ганц л хэл байдаг. Энэ бол хайр. Бид хэнийг ч үлдээх ёсгүй.

Эцсийн эцэст хүмүүн гэх өчүүхэн бид бүгдээрээ эцэг тэнгэр, эх дэлхийн хаялага дор эрт, эдүгээ, ирээдүйн гурамсан холбоон (трио) дундаас зугтан орших ямар ч аргагүй билээ” хэмээн мэдээллээ.

Тус уран бүтээл удахгүй үзэгчдийн хүртээл болно

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Нийслэлийн иргэдийн баяр-Хүрээ цам даншиг наадам 2025”-ын түрүү бөхийг 30 сая төгрөгөөр байлна

Ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 28, 29-нд “Нийслэлийн иргэдийн баяр-Хүрээ цам даншиг наадам

2025-06-19

Наадмын сорилго барилдаан энэ сарын 28-ны өдөр болно

МҮБХ-ноос танилцуулснаар энэ зургаадугаар сард: Зургаадугаар сарын 3-ны мягмар гарагт 13:

2025-06-03

Хакүхо М.Даваажаргал эх орондоо ирж, Ж.Мөнхбат агсныг мөнхлөх хөшөөний нээлтэд оролцоно

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны  хү

2025-05-29