Өөрөө очиж уулзсан тул дуучин Д.Болдыг эрэн сурвалжлах ажлыг зогсоожээ

2021-03-22 1876 0

Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг эрэн сурвалжилж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас цахим хуудаснаа нийтэлж, энэ мэдээлэл өчигдөр цахим орчинд тарсан.

Тэгвэл дуучин Д.Болд өөрийн сошил хуудаснаа “Би өргөө гэртээ “Ододтой бүжиглэе” шоу үзээд хэвтэж байна шүү” хэмээн бичсэн.

Гэртээ байгаа хүнийг ямар учраас эрэн сурвалжилж байна гэж нийтэлсэн болохыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Иргэний гомдол, шүүхийн захирамж, эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлах зэрэг олон зүйл ангиллаар шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаа явуулдаг. Дуучин Д.Болдын тухайд ХУД-ийн шүүхээс эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгасан. Энэ журмын дагуу шүүхээс тухайн хариуцагчийг оршин суугаа хаяг дээрээ байхгүй тохиолдолд шүүхээс цагдаад даалгадаг. Энэ хүрээнд хийгдсэн ажил юм.

Ингээд мэдээлэл гарсан даруйд дуучин Д.Болд ирж уулзаад, эрэн сурвалжлах ажил зогссон байгаа. Улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлэл бол дотоод сан болон ЦЕГ-ын сайт дээр тавигддаг” гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22