Ж.Эрдэнэбат тангарагаа өргөж, “хамгаалалт”-д орлоо

2021-03-18 1052 0

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, УИХ-ын гишүүний тангараг өргөлөө. 

Ж.Эрдэнэбат нь УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймгаас сонгогдсон боловч тухайн үед албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, шүүхээс түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад учир гишүүний тангарагаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулаагүй байсан билээ. 

Сонгуулийн дараа буюу өнгөрөгч долдугаар сарын 6-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс түүнд нийтийн албанд ажиллах эрхийг зургаан жилийн хугацаатай хасч, зургаан жилийн хорих ял оноож, давж заалдах шатны шүүх ялыг хэвээр үлдээсэн авч УДШ түүнд ял  оногдуулсан хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан билээ.

Энэ сарын 3-нд Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээг өөрчлөн, батлан даалтад гаргасан, мөн гэм бурууг шүүхээр тогтоогоогүй байгаа тул өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганд оролцож, гишүүний тангаргаа өргөлөө. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаа

2026-10-19

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Францын хэд хэдэн хотод үймээн самуун дэгдсэнтэй холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон

2026-10-19