Ял шийтгүүлсэн хүн нэр дэвших эрхгүй буюу УИХ-ын сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт

2019-12-29 2328 0

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн батлаад байна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд орсон өөрчлөлтийг танилцуулъя.  

  • -Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, ял шийтгүүлсэн хүн нэр дэвших эрхгүй. 
  • -Сонгогчдын нэрсийн жагсаалт улс төрийн намуудад нээлттэй байна. 
  • -Сонгуульд бэлдэх үе шаттай ажлуудын хэрэгжих хугацааг тодорхой болгосон. 
  • -Нэр дэвшигчид үнэмлэхийг нь гардуулсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.  
  • -Сонгуулийн хандивыг нэмэгдүүлж иргэн таван сая, хуулийн этгээд 20 хүртэл сая төгрөгийн хандив өгөх эрхтэй болсон.
  • -Цахим орчинд бусдыг гүтгэх доромжлохыг хориглосон. 
  • -Улс төрийн намууд эвсэл байгуулж сонгуульд оролцож болно. -Намуудын олонх эвслээс гарсан бол эвсэл тарсанд тооцно. 
  • -Төрийн жинхэнэ албан хаагч УИХ-ын сонгуульд нэр дэвших бол 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Үүнд төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал, дэд захирал, дарга, дэд дарга нар чөлөөлөгдөх шаардлагагүй. 
  • -Сонгуулийн сурталчилгааны хоног 18 байсныг 22 болгон нэмэгдүүлсэн. 
  • -Саналын хуудас нэг ширхэг байна. 
  • -Сонгогч тухайн тойрог дахь мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг дугуйлна. Илүү эсвэл дутуу бол саналын хуудас хүчингүйд тооцогдоно. 
  • -Шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ээс хойш хориглоно. 
  • -Мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахтай холбоотойгоор гадаад улс оронд амьдарч байгаа сонгогчдын саналыг авахгүй. 
  • -Сонгуультай холбоотой маргааныг тухайн сонгуулийн жилд багтаан шийдвэрлэнэ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Таван нам, эвсэлд улсын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар улс төрийн нам, эвсэлд 2026 онд олгох төрийн сан

2026-07-07

УИХ-ын хаврын чуулган завсарлалаа

Үндсэн хуульд заасны дагуу ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Энэ удаагийн

2026-07-03

БНСУ-ын Ерөнхийлөгч наадмын өдрүүдэд Монголд төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гёны хамт наадмын

2026-07-03