БЗД-ийн 26 дугаар хорооны 36 байранд 54 тохиолдол бүртгэгдсэн ба ойрын хавьтлын тоо 200-аас давжээ

2021-03-18 845 0

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагт доктор А.Амбасэлмаа оролцлоо. А.Амбасэлмаа доктор нийслэлийн хэд хэдэн цэгт халдварын эрсдэл маш өндөр байгааг онцлов. 

Эрсдэл өндөртэй цэгт нийслэлийн хамгийн олон хүн амтай хороо буюу БЗД-ийн 26 дугаар хороо багтаж байна. Тус хорооны нутаг дэвсгэрт сүүлийн 14 хоногийн хугацаанд нийт 36 байранд 54 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ойрын хавьтлын тоо 200-аас давжээ. 

Батлагдсан нэг тохиолдлын ард 2-3 хүн халдвар авсан байх магадлалтай бөгөөд эрсдэлээс сэргийлж, халдварыг бууруулахын тулд энэ сарын 17-оос эхлэн тухайн нутаг дэвсгэрт богино хугацааны хөл хороог тогтоосон байна.

А.Амбасэлмаа “Халдвараас сэргийлэх ажиллагаанд тус хорооны иргэд идэвхтэй оролцож байна. Өчигдрийн байдлаар гэхэд нийт шинжилгээнд хамрагдвал зохих хүн амын 60 гаруй хувь нь шинжилгээгээ өгсөн. Өнөөдөр үлдсэн 40 хувь нь шинжилгээнд хамрагдвал бүх хүн шинжилгээгээ өгч дуусна гэсэн үг.

Үүний зэрэгцээ БЗД-ийн 26 дугаар хорооны зарим байр, гудамжинд халдваргүйжүүлэлт хийж, 50-65 насны хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулах үйл ажиллагааг зохион байгуулна” гэв.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өргөжүүлсэн тандалт хийж байна

Мөн өнөөдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өргөжүүлсэн тандалтын ажил эхлүүлсэн байна. Энэ нь халдвартай хүнийг илрүүлэх, хавьтлыг тусгаарлах, тухайн нутагт халдварыг бууруулах зорилготой аж. Уг арга хэмжээг цаашид аль ч хороонд зохион байгуулах боломжтой тул эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж, хамтарч ажиллахыг иргэдээсээ хүслээ.

Мөн манай иргэдийн хувьд вакцинжуулалт эхэлсэнтэй холбоотойгоор нэлээд тайвширсан байдал ажиглагдаж байгааг тэр сануулав. Дэлхий даяараа вакцинжуулалттай зэрэгцэн нийгмийн эрүүл мэндийн бусад арга хэмжээ болох амны хаалт зүүх, хүн хоорондын зай барихыг зөвлөж байгаа. Энэ бүх арга хэмжээг хослуулан хэрэгжүүлж байж бид цар тахлын ард гарна. Ялангуяа вакцины эхний тунг хийлгэсэн хүн өөрийгөө хамгаалах тал дээр онцгой анхаарах ёстой” гэдгийг анхааруулсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглолоо

ДЭМБ-аас хийсэн судалгаагаар электрон тамхи /vape/-ны хэрэглээ нь хүний тархины үйл ажиллагаанд урт

2024-11-06

ЭМД-ын сангаас төлбөрийг нь хариуцдаг тусламж, үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой

ЭМД-ын тухай хуульд Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдахаар тусгасан. Ингэ

2024-11-04

Өглөөний цай уухгүй байх нь ой тогтоолт, төвлөрөлтөд сөрөг нөлөөтэй

Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг хүн бүрийн хувьд өглөөний цай нь өдөр тутмын хоол хүнсний сал

2024-06-24