Э.Бат-Үүл Нийслэлийн АН-ын даргын сонгуульд ялалт байгуулжээ

2021-03-18 1172 0

АН-ын ҮБХ-ны гишүүний болон аймаг, нийслэл, дүүргийн намын даргын сонгууль өчигдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдөр цахимаар явагдаж, намын 56985 гишүүн цахимаар санал өгч оролцсон байна.

Сонгуулийн дүнг өнөөдөр АН-ын “4:11” уулзалтаар танилцуулав.

Нийслэлийн АН-ын даргаар хотын дарга асан Э.Бат-Үүл, Хан-Уул дүүргийн АН-ын даргаар Б.Анхныбаяр, Багануур дүүргийн АН-ын даргаар Б.Сайнзаяа, Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар Ж.Сугарсүрэн, Дархан-Уул аймгийн АН-ын даргаар Д.Жаргалсайхан, Сэлэнгэ аймгийн АН-ын даргаар Б.Идэрзориг нар тус тус сонгогджээ.

Мөн ирэх дөрөвдүгээр сарын 25-нд АН-ын даргыг сонгох сонгуулийг цахимаар явуулна. Нэр дэвшигчдийг маргааш буюу гуравдугаар сарын 19-нд бүртгэж, нийт гишүүдийн дунд сунгаа явуулна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10