С.Амарсайхан: Шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэнээс эхлээд ХӨСҮТ-д олон ноцтой асуудал байна

2021-03-17 996 0

ХӨСҮТ-ийн ажилтан танил талаа ашиглан шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж байсан нь илэрчээ.

Тодруулбал, хөдөө явдаг ажилтай нөхөр нь шинжилгээ өгөх ёстой атал эхнэр нь өмнөөс нь ХӨСҮТ-ийн ажилтанг таньдагаа ашиглан удаа дараа өгч байсан байна. Улмаар шинжилгээний хариуг нь сорьц өгсөн эхнэрийнх нь биш нөхрийнх нь нэр дээр гаргаж байжээ.

Шадар сайд С.Амарсайхан ”Бидний тандалт судалгааны ажлыг ямар ч үр дүнгүй болгож байна. Хамгийн сүүлд өнөөдөр нөхөр нь явах гээд нөхрийнхөө өмнөөс эхнэр нь дахиад шинжилгээ өгөхөд халдвартай буюу эерэг гарсан. Хамгийн хариуцлагатай ажилтнууд нь өөрсдөө хариуцлагагүй үйлдэл гаргаад байгаа учраас өвчлөл буурахгүй байна” гэв.

Хүний өмнөөс шинжилгээ өгөхөөс гадна шинжилгээ авахдаа иргэдээс мөнгө авдаг, ар өврийн хаалга хэрэглэдэг ноцтой асуудлууд ХӨСҮТ дээр удаа дараа гараад байгааг Шадар сайд анхааруулав.

Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө гэсэн уриатай, тангараг өргөсөн эмч сувилагч ийм үйлдэл хийнэ гэдэг… Зүгээр нэг цагаан хорхойн шинжилгээ биш шүү дээ! Хүн чанартай, үгүйдээ л хариуцлагатай боловсон хүчнийг бэлтгэхсэн, ажиллуулахсан энэ салбарт…

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд боллоо. Аудитын байгууллагаас

2026-11-04

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23