Дундговь аймагт байгалийн онц аюултай гамшигт үзэгдлээс болж 9 халуун амь энджээ

2021-03-15 1070 0

2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн нийт нутгаар 24-28 м/с хүртэл, зарим үед 34 м/с хүчтэй шороон шуурга шуурч 8-10 цагийн турш тэнгэр бүрэн харанхуйлж байгалийн онц аюултай гамшигт үзэгдэл болжээ.

Шуурганаар уруудсан малынхаа араас явсан болон ар гэрийнхнээ хайж явсны улмаас төөрч Баянжаргалан суманд хоёр иргэн, Гурвансайхан суманд хоёр иргэн, Говь-Угтаал суманд нэг иргэн, Дэлгэрцогт суманд нэг иргэн, Дэрэн суманд нэг иргэн, Өндөршил суманд нэг иргэн, Сайнцагаан суманд нэг иргэн, нийт 9 иргэн халуун амь насаа алджээ.

Гүн эмгэнэл илэрхийлье!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10