Стив Жобс: 300 долларын дарс ханатлаа хүртсэн ч 30 долларынхыг залгилсантай адилхан шартдаг…

2021-03-14 661 0

Дөнгөж 56 насандаа нойр булчирхайн хавдраас болж амиа алдсан APPLE-ийн босс Стив Жобс нас барахынхаа өмнө өвчтөний оронд хэвтэж байхдаа сүүлчийн үгээ болгон дараах зүйлсийг та бидэнд захиас болгожээ.

Би бизнесийн ертөнцийн оргил дээр гарч чадсан. Бусдын нүдэнд миний ажил, амьдрал амжилтын пуужин шиг л харагддаг. Бизнесийг маань эс тооцвол хувийн амьдрал маань жаргалтай байгаагүй. Энэ бүхний эцэст эд баялаг, мөнгө хөрөнгөд би “донтож”, эдгээрийг амьдралын зорилго болгон хальтирсан байжээ гэдгээ ойлголоо. Яг одоо би хүнд өвчний улмаас эмнэлгийн орон дээр өнгөрсөн амьдралаа цэгнэн хэвтэж байна.

Гарцаагүй үхлийн өмнө миний амжилт, эд хөрөнгө, бизнесийн бахархал ямар ч үнэ цэнэгүй, утга учиргүй гэдгийг мэдлээ. Магадгүй чи мөнгөтэй бол хэн нэгнийг хөлслөөд жолоочоо хийлгэн дуртай зүгтээ аялж чадах бол ямар ч их мөнгөтэй байсан өвчнөө хэн нэг хүнд дамжуулан өвдөлт, үхлээс зугтаах боломжгүй. Материалаг эд хөрөнгөө та алдсан бол дараа нь олох, бүр шинээр бүтээх боломжтой. Гэвч хэзээ ч буцааж авч чаддаггүй зүйл бол хүний эрүүл мэнд-амьдрал юм. Мэс заслын хагалгааны өрөөд ороод ямар ч хүн амьдралдаа нэг номыг заавал уншсан байх ёстойгоо ойлгодог юм байна.

Тэр бол “Эрүүл амьдрахуй”-н тухай ном. Хөгшин, залуу, эрүүл, өвчтэй ямар ч бай танд нэг л өдөр ийм үе ирнэ…

*Гэр бүл, найз нөхдийнхөө хайрыг үнэт эрдэнэс мэт нандигнаж яваарай. Мөн өөрийгөө хүндэлж, хайрлахын сацуу бусдад урам өгч, дэмжиж амьдраарай…

*Нас нэмэх тусам бид хорвоог арай өөр нүдээр харж эхэлдэг. Яваандаа чи, 300 долларын цагаар гангарсан ч, 30 долларын цаг зүүсэн ч тэд нэг л цаг хугацааг заадаг гэдгийг ойлгоно.

*300 долларын хэтэвчээр гангарсан ч, 30 долларын түрийвч авсан ч доторх мөнгө тань өөрчлөгддөггүй гэдгийг мэддэг болно.

*150 мянган долларын машин авсан ч, 30 мянган долларын машин унасан ч нэг л зүг рүү нэг л замаар явдаг гэдгээ ухаарах болно.

*300 долларын дарс ханатлаа хүртсэн ч, 30 долларын дарс залгилсантай адилхан шартдаг гэдгийг мэддэг болно.

*300 метр квадрат харшид амьдарсан ч, 30 метр квадрат байранд орсон ч өөрөө л хичээхгүй бол ганцаардал гэдгээс салж чадахгүй гэдгээ ойлгох болно.

Аз жаргал материаллаг баялгаас ирдэггүй гэдгийг мэддэг болно.

Бизнес ба энгийн ангиллаар нисэж байсан ч онгоц сүйрэх үед ямар ч “ялгаа” байдаггүй. Тиймээс танд үзэл бодлоо хуваалцдаг жинхэнэ найзууд, инээж хөхрөлцдөг хуучны танилууд, дуулалдан хөгжилддөг ах, эгч байгаа бол та энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн.

Тойрч гарч боломгүй амьдралын таван шугам

1. Хүүхдээ баян хүн бол гэж бүү сургаж хүмүүжүүл. Тэднийгээ аз жаргалтай болгохын тул соён гэгээрүүл. Ингэж чадвал тэд ирээдүйд материаллаг зүйлсийн үнэ өртгийг биш амьдралын үнэ цэнийг мэддэг нэгэн болно.

2. Нэгэн алдартай эшлэл байдаг. “Хоолоо эм мэт ид. Эс бөгөөс эмийг хоол мэт хэрэглэдэг болно.”

3. Хэн нэгний хайрыг татаж хайрлагдаж чадсан л бол та хэзээ ч ганцаардахгүй. Таныг хаях 100 шалтаг байсан ч хаяхгүй байх ганц шалтгаан байхад хангалттай байдаг.

4. Хүн байх ба хүн шиг байхын хооронд асар том ялгаа байдаг. Маш цөөн хүн үүнийг ойлгож мэдэрдэг.

5. Төрөхөөс авахуулаад нас барах хүртэл таныг хайрлах хүмүүс байдаг. Гэхдээ энэ бүхэн танаас шууд хамаардаг гэдгийг бүү мартаарай…

*Хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл олуулаа яв гэдэг зүйр цэцэн үг байдаг.

Дэлхийн хамгийн шилдэг найман эмч бол:

1. Нарны гэрэл

2. Амралт /чанартай нойр/

3. Дасгал хөдөлгөөн хийх

4. Эрүүл хооллолт

5. Өөртөө итгэх итгэл, өмнөө тавьсан зорилго

6. Тэвчээр /хорт зуршилгүй амьдрал/

7. Цэвэр ус уух

8. Итгэл бишрэлтэй байж хүмүүсээр хүрээлүүлэх

Бүхий л амьдралынхаа турш эдгээрийг санаж, өөрийн ухаанаар эрүүл бас жаргалтай амьдралаа цогцлоогоорой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өглөөний цай уухгүй байх нь ой тогтоолт, төвлөрөлтөд сөрөг нөлөөтэй

Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг хүн бүрийн хувьд өглөөний цай нь өдөр тутмын хоол хүнсний сал

2024-06-24

Улсын эмнэлэгт давтан үзлэгтээ ороогүй, авсан цагтаа очоогүй бол 20 мянган төгрөг төлнө

Улсын эмнэлэгт цаг авах иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал ихэсдэг. Гэсэн ч авсан цаг

2024-06-17

И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэл төлөлтийн мэдээллээ хэрхэн шалгах вэ

И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэл төлөлтийн мэдээллээ хэрхэн шалгах вэ? Эрүүл мэндийн даатгалы

2024-06-17