ЭМЯ-аас гаргасан 28 хоногийн хөл хорионы саналыг УОК дэмжсэнгүй

2021-03-13 1094 0

Сүүлийн 24 цагийн хугацаанд 19318 хүнд шинжилгээ хийхэд шинээр 169 тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 3833 боллоо. 169 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Халдварын эрчим өндөр байгаа учраас ЭМЯ, ХӨСҮТ-ээс УОК-т тодорхой саналуудыг хүргээд байна. Тодруулбал,

  1. Хоёр нууц үеийн хугацаанаас дээш буюу 28 хоног хөл хорио тогтоох
  2. Эсвэл үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг багасгах
  3. Нэг дор 10-аас дээш хүн цугларахыг хориглох
  4. Караоке, баар, фитнесс зэрэг байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох зэрэг тодорхой саналуудыг хүргэжээ.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Иргэд маань хувийн дэглэмээ сайтар сахиж, маскаа давхарлаж зүүх, олон хүнтэй газар очихгүй байх, агаар сэлгэлтийг тогтмол хийх шаардлагатай байна.

Өөрөөс тань хамаарах үйлдлүүдээ маш сайн хийж байж вакцинжуулалтынхаа үр дүнг үзэх боломжтой болно. Иргэд вакцины эхний тунг хийлгэсний дараа дархлаатай болж байгаа мэт санаж байна. Вакцины хоёр тунг бүрэн хийлгэж, 14 хоносны дараагаас дархлаа тогтоно гэдгийг ойлгох хэрэгтэй. Вакцины эхний тунгаа хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ сахих хэрэгтэй байна.

ААН-үүд олон хүнийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх шаардлагатай байна” хэмээн ярьсан юм.

Эрүүл мэндийн яамнаас гаргасан энэхүү 28 хоногийн хөл хорионы саналыг УОК-ын Шуурхай ажлын хэсэг хэлэлцэж дэмжсэнгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гавьяат багш С.Шаарийбуу: Би олон жил дотогшоо уйлсан, харин өнөөдөр гадагшаа уйллаа

Ерөнхий сайд Н.Учрал Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав, гавьяат багш С.Шаарийбууд  гу

2026-06-19

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хөрсөн дээр -5 хэмийг давж, цочир хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу 19-20-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв а

2026-06-19