С.Эрдэнэ: Тамгаа гардуулж өгөөд намаасаа гарахгүй…

2021-03-11 1221 0

АН-ын дарга С.Эрдэнэ намын дотоод сонгуультай холбоотой асуудлаар  мэдээлэл өглөө.  

Тэрээр “Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд дотоод сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа. Дунд шатны намын дарга нарын нөхөн сонгууль Гуравдугаар сарын 17-нд цахимаар болно. 

Нэр дэвшигчид үнэмлэхээ авснаар өнөөдрөөс сурталчилгаа эхэлж, гуравдугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагт дуусна. 

Улсын бүртгэлийн гэрчилгээнд Ардчилсан нам болон миний бие даргаар бүртгэлтэй байгаа. Үндсэн дүрмээр хариуцлагаа хүлээгээд намын даргын сунгааг зарлаад, тамгаа түр шилжүүлсэн. Харамсалтай нь хэсэг бүлэг хүмүүсийн дүрмийн бус явцуу эрх ашгийн үүднээс хийсэн будлиантай үйл ажиллагаанаас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн.

Миний хувьд намынхаа тамгыг бүх гишүүдийн саналаар сонгогдсон шинэ намын даргад хүндэтгэлтэйгээр гардуулна. Тамгаа гардуулж өгөөд намаасаа гарахгүй. Намынхаа үйл хэргийн төлөө өөрийнхөө бүх боломжоо дайчилж ажиллана.

Намын даргын сонгууль Дөрөвдүгээр сарын 25-нд болно. Ингээд Тавдугаар сарын 2-нд намын их хурал болж, шинэ намын даргад тамгыг гардуулна. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулж, уг хурал дээр батламжилж, Сонгуулийн Ерөнхий хороонд өргөн барина. Нам дотор хүмүүсийн яриад байгаа шиг хуваагдал, хагарал гараагүй, хоёр АН гэж байхгүй” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2025-12-03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Итали улс дахь төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд найрамдах Итали улсын Ерөнх

2025-12-01

Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаяр, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн, ХХА

2025-11-24