Вакцин хийлгэсний дараа илрэх хариу урвал 2-3 хоног үргэлжилвэл эрүүл мэндийн байгууллагад хандаарай!

2021-03-11 1326 0

Вакцин хийлгэсний дараа илрэх хариу урвал 2-3 хоног үргэлжилвэл эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөлөө. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Вакцинтай холбоотой хүндрэл гарвал мэдэгдэх журам 2017 оны Эрүүл мэндийн сайдын А527 тоот тушаалаар батлагдсан нь одоо мөрдөгдөж байна.

Вакцин хийлгэсэн иргэдэд дараа нь хариу урвал илэрч болно. Энэ нь нэлээд түгээмэл тохиолддог. Гэхдээ тухайн шинж тэмдгүүд 2-3 хоногийн дотор арилж байгаа. Хэрвээ арилахгүй, хүндрэл цааш үргэлжилсээр байвал эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй” гэсэн юм.

Иргэн та вакцин хийлгэсний дараа халуурах, ханиах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 119 дугаарт залгаж, зөвлөгөө авах боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

СОНИРХОЛТОЙ: Ихэр шар, цусан толботой өндөг аюултай юу?

Мэдэхгүй бүхэн хүний дайсан гэж нэг үг бий. Урьд нь өндөг шарж идэх үедээ цусан толботой эсвэл дав

2026-08-04

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23