Сайд асан Т.Мөнхсайхан ГССҮТ-д зөвлөх эмчээр ажиллаж байна

2021-03-09 838 0

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан Гэмтэл, согог судлалын үндэсний төвд /ГССҮТ/ зөвлөх эмчээр ажиллаж байна. Тэрээр сайдын албан тушаалаас бууснаас хойш хэсэг завсарлаад өнгөрсөн долоо хоногт ажилдаа оржээ.

Т.Мөнхсайхан өвдөг түнхний үений дурангийн мэс заслыг Монгол Улсад нэвтрүүлсэн бөгөөд энэ мэргэжлээрээ ГССҮТ-д арван жил ажилласан юм. Мөн энэ чиглэлээрээ залуу эмч нарыг бэлтгэснээр өвдөг түнхний үений дурангийн мэс заслыг ГССҮТ-өөс гадна Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нутагшуулсан байна.

Тэрээр 2016 оноос ГССҮТ-ийн ерөнхий захирал, 2019 оноос УНТЭ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байгаад Эрүүл мэндийн сайдаар томилогдсон билээ. Эмнэлгийн даргаар томилогдсон ч долоо хоног тутамд мэс засал хийж байсан бол одоо үндсэн мэргэжлээрээ ажиллаж эхэлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бү

2026-07-22