Твиттер сүлжээний хамгийн анхны жиргээ 2 сая ам.долларын үнэ хүрээд байна

2021-03-07 1690 0

Дэлхийн томоохон сошиал сүлжээнүүдийн нэг Твиттерийн хамгийн анхны жиргээг эзэмших эрхийн төлөөх өрсөлдөөн үргэлжилж байна.

Анхны жиргээг тус компанийн үүсгэн байгуулагч Жэк Дорси 2006 оны гуравдугаар сард бичсэн нь “just setting up my twttr” гэсэн өгүүлбэр байсан юм.  

Дорси энэхүү дурсгалын жиргээгээ сүүлийн үед дижитал бүтээлүүдийн өмчлөх эрхийг зарахад ашиглагдаж байгаа NFT (Non-Fungible Token) криптовалютыг ашиглан зарах гэж байна.

Блокчэйн технологи дээр суурилсан NFT нь гэрэл зураг, видео, аудио болон бусад онлайн урлагийн бүтээлүүдэд дижитал гарын үсэг үүсгэж, өмчлөлийг нь дархалдаг юм.

Жэк Дорси өөрийн анхны жиргээг арванхоёрдугаар сард “Valuables by Cent” NFT худалдааны платформд зарахаар байрлуулж байжээ.

Гэхдээ Баасан гарагт тэр энэ тухайгаа анх нийтэд зарласнаар олны анхаарлын төвд орсон юм байна.

Бямба гарагийн байдлаар Дорсигийн жиргээ $2 саяын үнэ хүрчээ. Хамгийн өндөр үнэ хэлсэн этгээд удахгүй энэхүү түүхэн жиргээг өөрийн өмч болгох юм.

$2 саяыг амлаад байгаа хүн нь криптовалютын салбарын анхдагчдын нэг Жастин Сан болжээ. Сүүлийн үед уран бүтээлчдийн дунд NFT ашиглан өөрийн дижитал бүтээлийн өмчлөх эрхийг зарах явдал нэмэгдэж байна.

Эх сурвалж: Reuters

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07

Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5

2026-08-07

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06