Ирэх 7 хоногоос өдөрт 15-20 мянган хүнийг вакцинжуулна

2021-03-05 763 0

Шадар сайд С.Амарсайхан вакцинжуулалтын аяныг эрчимжүүлж байгаа талаар олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.

Түүний хийсэн мэдээллийг тоймлон илэрхийлбэл:

  1. Вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж 3, 4 сард нийслэл хотод амьдарч байгаа насанд хүрсэн 1 сая иргэнийг, 5,6 сард хөдөө орон нутгийн 1 сая иргэнийг вакцинжуулна . Ингэхдээ эхний ээлжинд худалдаа, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа 40.000 иргэн, бүх шатны боловсролын байгууллагад ажиллаж байгаа 45.000 гаруй багш, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 23.000 эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулахаар болжээ.
  2. Ирэх долоо хоногоос нийслэл хотын хэмжээнд өдөрт 15-20 мянган хүнийг дархлаажуулах ажилд хамруулна
  3. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс насанд хүрсэн нийт иргэдээ дархлаажуулах вакцин худалдан авахад зориулж 240 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд вакцин татан авалтын санхүүжилттэй холбоотой ямар нэгэн асуудал үүсэхгүй.

Ийнхүү Шадар сайд С.Амарсайханы хэлснээр улс орны хэмжээнд вакцин татан авалтын ажлууд идэвхжиж, иргэдийг дархлаажуулах аяныг эрчимжүүлснээр манай улс 7 сард багтаан насанд хүрсэн бүх иргэдээ вакцинжуулж дуусч, та бид энгийн ажил амьдралдаа орох боломж бүрдэх юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зо

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02