Европын Холбоо Британийн AstraZeneca компанитай зарга үүсгэжээ

2021-03-05 899 0

Европын Холбоо гэрээний дагуу амласан вакцинаа нийлүүлж чадахгүй байгаа Британийн AstraZeneca компанитай зарга үүсгэжээ. Тус компани өчигдөр Италийн нийслэл Ромын ойролцоох үйлдвэрээсээ 250 мянган тун вакциныг Австрали руу экспортлох гэж байсныг Европын Холбоо зогсоосон байна.

AstraZeneca компани энэ оны эхний улиралд 90 сая тун вакцин Европын Холбоонд нийлүүлэх гэрээ байгуулсан ч 40 саяыг нь нийлүүлэх боломжтой байгааг нэгдүгээр сард мэдэгдсэн юм.

Хоёрдугаар улиралд нийлүүлэх вакцины хэмжээгээ ч бас 50 хувиар бууруулахаар болсон байна. Вакцины нийлүүлэлтэд ийнхүү бэрхшээл гарсантай холбоотой Европын Холбоо нэгдүгээр сарын 30-аас гуравдугаар сарыг дуустал хугацаанд өөрийн гишүүн орнуудаас вакцин экспортлох явдлыг хатуу хянах журам гаргажээ. Европ тивд AstraZeneca-гаас гадна Pfizer, Moderna компаниуд вакцины үйлдвэртэй юм.

Гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа үйлдвэрлэгчдийн вакциныг Европын Холбооноос гаргахыг хориглох журмыг Европын Холбоо хэрэгжүүлж байна.

Журам хэрэгжиж эхэлсэн эхний нэг сарын хугацаанд дэлхийн 29 улс руу коронавирусийн эсрэг вакцин гаргах 150 хүсэлт ирснийг Европын Холбоо хүлээж авахаас татгалзсан байна.

Брюсселийн албаны эх сурвалжийн мэдээлснээр Европын Холбоо вакцины эскпортод хяналт тавих журмаа зургаадугаар сарыг дуустал сунгах магадлалтай байгаа гэнэ.

Эх сурвалж: Reuters

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16

Улаанбурхан өвчний тохиолдол 14.5 мянга болж, 17 хүн нас баржээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, о

2026-04-06

“Дэлхийн аутизмын өдөр”-ойлгож, хайрлаж, хүндэлцгээе!

“4 сарын 02” энэ өдөр бол “Дэлхийн аутизмын өдөр” юм. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс бо

2026-04-02