АШУИС-ийн дэд захирал Г.Батбаатар: Одоо хэрэглэж байгаа оношлуур мэдрэг чанар муутай байна

2021-03-03 944 0

Анагаахын Шинжлэх Ухааны Их сургуулийн эрдэмтдийн төлөөлөл SARS-Cov-2-ийг шүлсэнд илрүүлэх шинэ ПГУ/PCR оношлуур бүтээх, хэрэглээнд нэвтрүүлэх төслийг эхлүүлээд буй.

Тэгвэл туршилт амжилттай болж, 100 хувийн үр дүн үзүүлжээ. Туршилтыг ХӨСҮТ-т эмчлүүлж буй хүмүүс болон халдваргүй иргэд дээр явуулсан байна.

АШУИС-ийн дэд захирал Г.Батбаатар “ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүд дээр хийсэн судалгаагаар шүлснээс коронавирусийг эрт үед нь буюу халдвар авсан эхний өдөр нь илрүүлэх боломжтой нь батлагдлаа. Одоо хэрэглэж байгаа оношлуур нь мэдрэг чанар муутай байна. Халдвар авсан эхний таван хоногт илрүүлж чадахгүй байгаа” хэмээн ярьсан юм.

Импортоор авч хэрэглэж буй оношлуур нь 85-90 мянган төгрөгийн үнэтэй бол шүлснээс коронавирусийг илрүүлэх оношлуур нь 25-30 мянган төгрөгөөр бүтэх боломжтой гэв.

  • Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл олгож, үйлдвэрлэх санхүүжилтыг шийдэж өгвөл хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн гэлээ.

Хамар залгиураас авдаг ПСР шинжилгээг бодвол нэн хялбар, өвдөхгүйн дээр хариу нь 16 дахин хурдан буюу ердөө 90 минутад гарна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бү

2026-07-22