Нострадамус: 2046 онд ямар ч эрхтнийг ургуулдаг болно

2021-03-03 662 0

Түүний 62 жилийн нууцлаг амьдрал, зөгнөлийн мөн чанар юунд байсан талаар сүүлийн үеийн судалгаагаар тодорхой болжээ. Нострадамус буюу Мишель Нострадам 1503 онд өмнөд Францад мэндэлжээ. Тэрээр 40-өөд настайгаасаа эхлэн нар, од гарагсын хөдөлгөөнөөс үндэслэн ирээдүйг уншиж эхэлсэн аж. Тэр, хүний биеийн бүхий л хэсгийг од эрхэс эрхшээж байдаг, жижиг ертөнц болох хүний бие аварга том одот орчлонгийн орднуудад харгалзаж, нөлөөнд нь автаж байдаг хэмээн итгэдэг байжээ.

Иймд Нострадам зөгнөлөөс гадна од эрхсийн байрлалаас хамааран өвчтөн ямар өвчин туссан, түүнийг эмчлэх хугацаа болон аргыг тодорхойлж хүмүүст буян хийдэг байжээ.

Тухайлбал, өдөр бүрт богино хэмжээний тэмдэглэл хийж, “4-ний өдөр манан татна”, “10-нд хэн нэгэн амиа алдах шахна”, “15-нд эмчид үзүүлэх, усанд ороход ээлтэй” гэх мэтчилэн өдөр тутмын зурхайг илэрхийлсэн байв. Улмаар цаг тооны бичиг дэх өдөр тутмын богино зурхай нь ойрын ирээдүйд тохиох үйл явдлын зөгнөл болон хувирчээ.

Мөн уянгын халил бүхий өгүүлбэрүүд уншигчийн сэтгэлийг эзэмдэж, зурхайн халаасны ном ихээхэн амжилт олсон юм. Үүнээс санаа авсан Нострадам 51 насандаа бүрэн хэмжээний зөгнөлийн ном хэвлүүлэхээр шийдсэн байна.

Дараа жил нь буюу 1555 онд Нострадамусын зөгнөл “Иохан” хэвлэгдсэнээр “зөнч Нострадамус” мэндэлжээ. Дөрвөн мөртөөр илэрхийлэгдэх 100 багц, 10 бүлэг бүхий нийт 1000 гаруй зөгнөлийг уг номд багтаажээ. Нострадамусын зөгнөл нийтэд нэр алдар олоход тухайн үеийн нийгмийн байдал ихээхэн нөлөөлсөн байна.

Нострадамусын зөгнөлөөс:

  • 2016 – Европ эзгүйрнэ.
  • 2018 – Дэлхийн шинэ гүрнээр Хятад тодорно. Хөгжиж буй орнууд зарцаас эзэнд хувирна.
  • 2028 – Эрчим хүчний шинэ эх сурвалж гарч ирнэ (хяналттай халуун цөмийн урвал байж болно). Өлсгөлөн аажмаар дарагдана. Жолоодлоготой хөлөг Сугар гаригийн зүг ниснэ.
  • 2046 – Ямар ч эрхтнийг ургуулдаг болох ба эрхтэн шилжүүлэн суулгах нь  эмчилгээний шилдэг арга болно.
  • 2066 – Мусульманы Ромд довтлохдоо АНУ цаг уурын зэвсэг хэрэглэнэ. Эрс хүйтэрнэ.
  • 2183 – Ангараг гарагийн колони цөмийн гүрэн болон дэлхийгээс тусгаар тогтнолыг шаардана. 
  • 2480 – Хоёр хиймэл нар мөргөлдөж, дэлхий бүрэнхий, гэрэл гэгээгүй болно.

М.ЦОГТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын арслан Б.Орхонбаяр Цагааннуур сумын 100 жилийн ойн барилдаанд түрүүлжээ

Монгол Улсын арслан Б.Орхонбаяр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын түүхт 100 жилийн ойн наадмын бөхийн

2024-07-19

Э.Оюунболдын “Үндэсний бөхийн барилдаанд оролцох эрхийг сэргээх” хүсэлтийг маргааш шийднэ

Үндэсний их баяр наадам ойртож, барилдах бөхчүүдийн бүртгэл өнөөдөр/2024.07.07/ эхэлсэн. Үүнтэй холб

2024-07-07

Наадмын өдрүүдэд зохион байгуулах соёл, урлагийн бусад арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн манду

2024-07-02