У. Хүрэлсүх: Дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь Монгол Улсыг тойрон амьдарч байна

2021-03-02 779 0

Монгол Ардын Нам байгуулагдсаны түүхт  100  жилийн ойн өдөр буюу өчигдөр Монгол Ардын намын дарга У. Хүрэлсүх “Тусгаар тогтнол хөгжлийн зуун” сэдэвт илтгэлээ тавьсан юм.

Энэ үеэр Монгол Ардын намын дарга У. Хүрэлсүх “Алсын хараа-2050” хөгжлийн хөтөлбөрт зааснаар 2050 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 15 мянган ам.долларт хүргэх бүрэн боломж байна хэмээн онцлов.

“Монгол Улс хэдийгээр усан далайд гарцгүй ч хүн далайд гарцтай орон. БНХАУ, ОХУ гэсэн хоёр том зах зээлтэй манай улс хиллэдэг. Өөрөөр хэлбэл, дэлхийн долоон тэрбум хүний 1.6 тэрбум буюу дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь Монгол Улсыг тойрон амьдарч байна.

Монгол Улс нэг хүнд ногдох газар нутаг, мал сүргийн тоогоороо дэлхийд тэргүүлж, байгалийн баялгаараа дэлхийд эхний 20-т орж, эрчим хүчний байгалийн нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт орж байна.

Монголчууд оюуны чадамж, дасан зохицох чадвараараа дэлхийд эхний 10-т багтдаг.

Бидэнд хөгжих боломж бүрэн байна. Гагцхүү, бид ирээдүйнхээ төлөө улс үндэстнээрээ хичээн зүтгэж, хөдөлмөрлөх явдал чухал байна. Бид өөрт байгаа боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, эв нэгдэлтэй, ухаалаг ажиллаж чадвал “Алсын хараа-2050″ хөгжлийн хөтөлбөрт зааснаар 2050 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 15 мянган ам.долларт хүргэх бүрэн боломж бидэнд байна” хэмээн ярьсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо

Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогч

2025-09-09

А.Амартүвшин: Зөвхөн гар утасны аппаар нүүрс худалдан авдаг болно, хагас коксын нэг шуудай нь 5000₮

НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар н

2025-09-09

Г.Занданшатар: 2027 оноос  НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь буюу 10 хувийг буцаан олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуул

2025-09-02