Дуучин Т.Дэлгэрмөрөн гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгагдаж байна

2021-03-01 1333 0

Цахим орчинд дуучин Т.Дэлгэрмөрөн эхнэр Т.Анандатай маргалдаж буй бичлэгээ тавьсан нь олон нийтийн анхаарлыг ихээр татаж, шүүмжлэлд өртөж байна. Тус лайв бичлэгийн үеэр дуучны эхнэр Т.Ананда өмнө нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаараа хэлсэн юм.

Тэгвэл дуучин Т.Дэлгэрмөрөнг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга Б.Баатархүү “Хоёрдугаар сарын 28-ны өдрийн 21:30 минутын үед цагдаагийн байгууллагад Т.Дэлгэрмөрөн нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна гэсэн утгатай дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дуудлага мэдээллийг хүлээн авч, бүртгэн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан арга хэмжээний хөтөлбөр

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой буюу “Нийслэлийн өдөр”-и

2026-10-22

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10