Ноён Бондгор уралдааны 2 ялагчтай тус бүр зуу, зуун сая төгрөгийн уран бүтээлийн гэрээ байгуулжээ

2021-02-26 937 0

Монгол улсын эх үрсийн элч дуучин Ноён Бондгор тэмцээний 1, 2-р байрны ялагчдаа тус бүр зуу зуун сая төгрөгийн гэрээ байгуулан, уран бүтээлийн гэгээн замыг нь ивээн тэтгэж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд монгол орон даяар зохион байгуулагдсан Ноён Бондгорын дууг хэн сайн дуулах вэ? Цахим уралдааны шагналт байрын эзэд болон тэргүүн байрны ялагчдыг 2 сарын 14 буюу шинийн 3-ны билэгт сайн өдөр Ноён Бондгор гэргий Золзаяа нарын хамтарсан “Хайр бүхний эхлэл” онлайн тоглолтын үеэр зарласан билээ.

Уралдаанд нийт 430 бичлэг ирснээс шилдэг 11 бичлэгийг тодруулан ивээн тэтгэгч байгууллагуудын гарын бэлэг шагналыг гардуулж, шилдгийн шилдэг тэргүүн байрны хоёр ялагчийг тодруулсан юм. Бусдаасаа авьяас чадвар дуулалтаараа онцгой байж тэргүүлсэн ялагчид бол Н. Лхангаа, Э. Анир нар.

Уралдааны ялагчид тус бүр зуу, зуу сая төгрөгийн уран бүтээлийн гэрээнд гарын үсэг зурж, Ноён Бондгорын зүгээс цаашдын бүхий л уран бүтээлд нь дэмжлэг үзүүлэн ивээн тэтгэж ажиллах гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эх орончдын өдрийн барилдаанд Б.Зоригтбаатар түрүүлэв

Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жил, Үндэсний

2026-03-02

Засгийн газраас Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргажээ

Монгол улсын Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Ренчиний Чойномын

2026-02-06

“Төмөр хүн” Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил “Геннисийн дээд амжилт”-ын батламж гардлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн хамгийн ахмад бөх болох Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил энэ сарын барилда

2026-01-27