Б.Лхагвасүрэн: Харилцах данс болон хугацаагүй хадгаламжид хүү төлөхгүй

2021-02-25 1224 0

Монголбанкнаас сар тутмын ээлжит мэдээллээ танилцууллаа. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн  “Цар тахалтай холбоотойгоор гарсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд /түр хууль/ хугацаагүй болон харилцах дансад хүү төлөхгүй байхаар зохицуулалт хийж өгсөн. 

Харилцах дансанд хүү төлдөггүй жишиг олон улсад ч бий. Харин хугацаагүй хадгаламж гэдэг ойлголт төдийлөн байдаггүй.

Энэхүү түр хуулийн үндсэн хууль болох Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг шинэчлэхээр төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэгдэж байгаа.

Уг төсөлд ч мөн адил хугацаагүй хадгаламжид хүү төлөхгүй байх заалт орсон. Өөрөөр хэлбэл цаашид харилцах данс болон хугацаагүй хадгаламжид хүү төлөхгүй байх зохицуулалт үргэлжилнэ” гэж мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10